ДэлхийСонин хачин

Эдгээр амьтад бусад оронд гэрийн тэжээвэр амьтан гэж нэрлэгддэг

Ихэнх хүмүүс муур, нохой, яст мэлхий,загас гэх мэт амьтад тэжээдэг гэтэл хүний төсөөлшгүй амьтадыг гэртээ тэжээх дуртай хүмүүс ч мөн байдаг гэнэ. Эмнэлэгийн байгууллага сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтадыг стресс тайлах, сэтгэлийн хямрал зэргийг даван туулахад чухал ач холбогдол өгч байгааг илэрхийлсэн байна.

Бүх мэдэгдэж буй хилэнцүүд хортой байдаг гээд боддоо. Хилэнц нь хортой нэгл хатгалтаараа идшээ саажилттай болгох мөн цаашлаад шууд үхэлд хүргэдэг. Гэтэл эдгээр зүйлсийг үл хамааран зарим нэг хүмүүс хилэнц тэжээдэг нь сонирхолтой. Тэд бүр гэрийн тэжээвэр амьтан болгохын тулд боломжтой бүхнийг хийдэг гэнэ.
#Сервал
Энэ бол Африкт амьдардаг зэрлэг муур.Сервалын биеийн хэмжээ нь бусад муурнуудаас хамгийн урт хөлтэй байдаг.Сервалын хүмүүстэй холбоо тогтоох нь Эртний Египетийн үеэс эхэлсэн гэж үзэн зарим хэсэг хүмүүс холбоо тогтоохыг оролддог байна.

Бөмбөлгөн_Питон
Энэ питон нь хаан питон гэгддэг бөгөөд Африкийн Сахарын өмнөд хэсэгт байдаг.
Бусад бүх питонуудын нэгэн адил энэ нь хоргүй дарангуйлагч юм.
Энэ бол Африкийн питонуудаас хамгийн жижиг нь бөгөөд ихэвчлэн ааш зан сайтай байдгаас ихээхэн шалтгаалж худалдан авагчид их байдаг гэнэ.

Фэннэк_үнэг
Энэ бол Хойд Африкийн Сахараас олдсон шөнийн жижиг үнэг юм.Түүний хамгийн онцлог шинж чанар нь ер бусын том чихтэй.Ихэвчлэн шавьж, жижиг хөхтөн амьтан, шувуу иддэг.
Fennec үнэгийг тэжээвэр амьтан болгон үржүүлдэг. Номхон, харьцах чадвар сайтай үнэг маш өндөр үнэтэй байдаг гэнэ.

Бар
Бар нь мэдээж махчин амьтан бөгөөд хамгийн түрүүнд буга, гөрөөс зэрэг сээр нуруутан амьтдыг агнадаг. Бар тэжээдэг хүмүүс нэн ховор. Баян хүмүүс л барыг билэгдэл аль эсвэл сүр хүчинд нь уярч худалдаж аван зориулалтын хяналттай тэжээдэг нь элбэг гэнэ.

Матар
Матрын иддэг зүйл зүйл, хэмжээ, наснаас ихээхэн ялгаатай байдаг. Нарийхан хоншоортой, цэнгэг усанд амьдардаг матар гэх мэт янз янз идэштэй загас идэхээс авахуулаад том хөхтөн амьтадыг идэш болгодог. Гэтэл энэ амьтаныг тэжээдэг ,тэжээж үзэхийг хүсдэг хүмүүс нилээдгүй байдаг гэнэ.

Валлароо
Энэ төрөл зүйл нь Имжтэй холбоотой ч биеийн харьцаа , ааш зан, сэтгэлгээ ухаанаараа тэс ондоо байдаг гэнэ.

Капибара
Капибара бол дэлхийн хамгийн том мэрэгч амьтан.Өмнөд Америкийн уугуул, өтгөн ойд амьдардаг бөгөөд усны ойролцоо амьдардаг.Зарим Капибара нар Өмнөд Америкийн хотуудад сайн дасан зохицсон байдаг. Амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэнд олноороо байдаг ч хүмүүс авч гэртээ тэжээдэг нь хачирхалтай

Зараа
Гэрийн тэжээвэр амьтдын хамгийн түгээмэл зараа нь цагаан гэдэстэй зараа эсвэл дөрвөн хуруутай зараа юм. АНУ-ын зарим муж, Канадын зарим мужуудад зарааг гэрийн тэжээвэр амьтан болгон эзэмших нь хууль бус бөгөөд үржлийн лиценз шаардлагатай байдаг гэнэ

Генет
Генет бол 14-17 төрлийн Африкийн жижиг махчин амьтдаас бүрддэг Генетта овгийн гишүүн юм.
Энэ амьтаныг тэжээдэг хүмүүс байдаг нь гайхалтай тэрээр жижиг биетэй тэжээвэр амьтадруу шууд л дайрдаг гэнэ. Харин нохой,мууртай бол нөхөрсөг гэнэ шүү.

Эх сурвалж: mentalfloss. nemelt.com

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button