Хөлбөмбөг

К.Роналдо Ювентус-т үлдэх болно.

Саяхныг хүртэл К.Роналдог удахгүй ПСЖ болон Реал Мадрид руу явах талаар цуурхал болон шуумууд гараад байсан билээ. Гэвч үүнийг Ювентус клубын албаны ахлах захирал Фабио Паратичи эрс няцааж түүнийг багтаа үлдээхийн тулд бүхнээ хийж чадахыг дуулгав.

    35 настай Португаль од 2018 онд анх Италийн Сери А-д ирсэн бөгөөд Ювентусын төлөө өнөөдрийг хүртэл хоёр улирал тоглохдоо 94 тоглолт хийж, 71 гоол хийгээд байгаа юм. Паратичи уг гайхалтай тоглогчынхоо талаар DAZN-нд өгсөн яриандаа “Роналдо энд үлдэх болно гэж хэлж би чамайг тайвшруулья. Бид солилцоо наймааны тухай шуумууд болон худал үнэн мэдээнд нэг их ач холбогдол өгдөггүй.Өдөр бүр л ямар нэгэн худал үнэн мэдээ цацагддаг” хэмээн хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button