Хөлбөмбөг

Ю.Клопп Германы шигшээг удирдах тал дээр

Ливепүүл клубын ахлах дасгалжуулагч Ю.Клоппыг Германы шигшээг Иоахим Лёвын оронд удирдах дараагийн хүн гэж нэрийдлээд байна. Гэвч Улаануудын дасгалжуулагч Энфилдэд байх хугацаандаа өөр ажлын талаар бодохгүй байгаа гэдгээ илэрхийлэв.

Клопп олон нийтийн саналыг хүндэтгэж байгаа хэдий ч өөрийн үзэд бодлоо нэгт тавих болно гэдгээ мөн нэмж хэлжээ. Гэхдээ Германы шигшээг ирээдүйд удирдах эсэх талаар дахин нягтлан асуухад тэрээр ийн хэлжээ.

Клопп :

“Энэ ер нь хүмүүсийн надаас асуудаг хамгийн их асуултуудын нэг байх. Тийм ээ магадгүй ирээдүйд тийм зүйл болж болох л юм. Одоо бол би тун завгүй нэгэн. Надад өмнөө тавьсан зорилт зорилго болон хайртай ажил минь байна. Зарим хүмүүс надаас өөр сорилтыг хүсдэг байх. Гэвч би Ливерпүүлд байна. Энд цаг агаар жоохон тааруу ч би энд байх дуртай шүү. Би энд маш олон чухал зүйлсийг хариуцаж байгаа тул өөр сорилтын эрэлд гараад байх шаардлага байхгүй. Энд тэгээд ч би хангалттай их сорилттой тулгардаг. ” хэмээн хариулжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button