Хөлбөмбөг

Гэрээ хэлэлцээр , солилцоо наймааны шуум

-Дэнни Милс Харри Уингсыг Евро-д оролцохын хүсч байвал түүнийг энэ өвлийн цонхоор зээллэгээр явах хэрэгтэй хэмээн үзэв. Учир нь Сиссоко болон Ндомбеле эргэн ирж дээр нь Хёибьерг багийн шилдэг сонголт болоод байгаа энэ үед түүнийг зээлээр явахад тун тохиромжтой нүүдэл гэж хэлжээ.

-Манчестер Юнайтед өөрсдийн хаалгач Серхио Ромерог зарахад £2.5 сая паундын санал хүлээн авахад бэлэн байгаа гэдгийг “The Mirror” мэдээллэв. Ийм хямд үнэ хэлж байгаагийн шалтгаан нь Аргентин хаалгач багаас явах хүсэлтэй байгаагаа бололтой.

-Манчестер Сити Габриэл Жесус-н гэрээг сунгахын тулд түүний цалинг нэмэхэд бэлэн байна. Бразил тоглогч хэрэв гэрээгээ сунгавал долоо хоногт £150,000 цалин авах боломжтой бөгөөд түүний одоогийн гэрээ 2023 онд дуусна.

-Челсигийн Оливье Жируг ирэх өвлийн цонхоор Давид Бекхэм-н Интер Миами клуб авахыг хичээнэ хэмээн “The Mirror” мэдээллэв.

-Улаан чөтгөрүүдийн ээлжит нэгэн хаалгач Дин Хендерсон мөн багаас явах хүсэлтэй байгаа гэдгийг “Sun” мэдээллэв. Тэрээр эхний сонголт байхын тулд бүх чадлаараа хичээж байна. Түүнийг энэ өвөл Юнайтед зээллэгээр явуулах төлөвлөгөөтэй байсан билээ. Түүнд их тоглолтонд харах хамгаас чухал байгаад байгаа билээ.

-Сити мөн Рахим Стерлинг-н гэрээг сунгахад бэлдэж байна. Клубын хамгийн гол зорилт нь Рахим Стерлинг болон Кевин Де Брюйне-тэй хийх гэрээний сунгалтууд юм. Тэдэнтэй долоо хоногийн £350,000-н цалинтай шинэчлэсэн гэрээ хийхэд бэлэн байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button