Бусад

Эвертон Рүүниг анх Челсид зарах санаатай байсан.

Премьер лигийн нэгэн үеийн гайхалтай Англи довтлогч Вэйн Рүүниг 2004 онд Эвертон клуб Манчестер Юнайтедад бус Лондоны Челси клубд өндөр үнээр зарах санаатай байжээ. Үүнийг саяхан В.Рүүни UTD-Podcast-д өгсөн ярилцлагандаа батлан хэлжээ. Тэрээр :

“Тухайн үед Эвертон санхүүгийн асуудалтай байсан тул мөнгөний төлөө бүхнийг хийхээр байсан. Мөн миний төлөө өчнөөн санал хүлээж авсан байсныг би олж мэдсэн юм. Тэд хамгийн их мөнгө санал болгосон тухай клубд шууд л намайг зарахаар байлаа. Тэр нь Челси болж таарсан юм. Намайг шууд л тэдэнтэй нэгдэхийг ятгасан. Гэвч удалгүй Юнайтед мөн намайг сонирхож байгааг олж мэдэн, яг намайг авахыг хүсч байна уу үгүй юу гэдгийг би баталгаажуулахыг хүссэн юм. Тэгээд л тэд намайг үнэхээр их авахыг хүсч байгаа гэдгийг сонсож миний цорын ганц сонголт энэ клуб болсон юм.”

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button