БусадХөлбөмбөг

Клопп: Зөвхөн Клоппын эсрэг Пеп гэж ярих нь буруу.

Өнгөрсөн долоо хоногт Манчестер Сити клуб багийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола-н гэрээг дахин 2 жилээр сунгаж 2023 он хүртэл Ситиг удирдахаар болсон. Харин таны гэрээ 2024 онд дуусах бөгөөд та хоёрын гайхалтай өрсөлдөөн ирэх улирлуудад хэрхэн үргэлжлэх талаар асуухад Клопп энэ тал дээр өөрийн бодлоо ийн хуваалцжээ. Клопп хэлэхдээ :

“Пепын гэрээг надаас болж сунгасан гэж үү ? хэмээн хошигнов.

“Ямартай ч Пепыг гэрээгээ сунгасанд нь тун их баяртай байна. Гэхдээ Клоппын эсрэг Пеп гэж ярих нь буруу. Зөвхөн бидний л хооронд тулаан үргэлжлэхгүй болов уу хэмээн айж байна. Фрэнкийн Челси аюултай баг босгож байна. Юнайтед зүгээр суухгүй нь ойлгомжтой. Арсенал ч ялгаагүй. Тоттенхэм энэ жил тун хэцүү байх болно. Мөн Лестер болон Чононуудыг мартаж болохгүй. Би хөлбөмбөг их үздэг. Тэдний тоглолтыг үзээд суухад л бүх зүйлс харагддаг. Энэ бол маш том өрсөлдөөн болохын шинж шүү. Гэхдээ Пеп-тэй цуг цаашид үргэлжлүүлж энэ лигт байх нь намайг баярлуулж байна.”

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button