ДэлхийСонин хачин

Хэний ч сонирхолыг татах байгалийн эрлийз үзэгдэлүүд

Анх 1674 онд Флоренцын цэцэрлэгч Пьетро Нати кимера (эрлийз) ургамлыг олж илрүүлсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ийм ер бусын сорьцууд тухайн үед удаа дараа тохиолдсон бөгөөд ургамлын эрлийзжилт болон бүтцийн талаар олон арван таамаг дэвшүүлдсэн эрдэм шинжилгээний байгууллагуудыг гайхшруулж байв.

Чарльз Дарвин үүнийг шинэ эрлийз төрөл хэмээн үзэж энгийнээр хэлбэл ургалтын явцад эс хуваагдан хоорондоо нийлж шинэ бүтэц хэлбэр бий болгосны үр дүн хэмээн таамаглаж үүнийг “эрлийз ургалт” гэж нэрлэжээ.

1907 онд Герман ургамал судлаач Ханс Винклер энэ тухай дахин судалгаа явуулж  болон улаан лооль гэх хоёр биет ургамлын төрлийг эрлийзжүүлж эд эсийн хуваагдлын шинжилгээ хийж туршиж үзэхэд хоёр талдаа хоёр ургамлын агууламж болон дүрсийг агуулан анх ургажээ.

Винклер энэ эрлийзжүүлсэн биетээ Эртний Грекийн арслангийн толгойтой,ямаан биетэй, могойн сүүл зэргээс бүрдсэн мангасын нэрнээс санаа авч “кимера” хэмээн нэрлэв.Кимера нь маш ховор үзэгдэл юм. Одоогоор сарнай, алим, лийр зэрэг кимеранууд бүртгэлтэй байдаг байна.

Хүн болон амьтан дээр кимера нь маш ер бусын үзэгдэл юм. Амьтан дээр хоёр ба түүнээс дээш бордсон өндөгийг нэгтгэх замаар үүсдэг гэж үздэг. Кимера амьтад нь хоёр өөр өнгийн нүд аль эсвэл эр, эм бэлгийн эрхтэнтэй төрөх гэх мэт маш нарийн өөрчлөлт агуулан төрдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button