ЗөвлөгөөЭрүүл мэнд

Урт наслалтанд нөлөөлөх гол хүчин зүйлс, 34 жилийн судалгааны үр дүн

Харвардын Эрүүл мэндий их сургууль Harvard T.H Chan болон Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн судлагааны төв(ЭММС), сувилагчдын нэгдсэн судалгааны төвүүд хамтран 120,000 гаруй хүний өгөгдөлүүдийг 28-34 жилийн туршид цуглуулсан бөгөөд хүний амьдралын эрүүл мэндийн хэв маяг болон урт наслалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар маш том судалгаа явуулжээ.

Үүнд эмэгтэй 78,000 хүн эрэгтэй 40,000 гаруй оролцсон байна. Судлаачид тогтсон горимоор өгөгдөлийг цуглуулсан бөгөөд үүнд өдөр тутмын хоолны дэглэм,биеийн тамирын дасгал, тамхи татах, согтуурлах ундааны хэрэглээ, мөн хийж буй ажилын талаарх гэх мэт өгөгдөлүүдийг цуглуулжээ.
Харин одоо хүний бие физиологи урт наслалтанд үзүүлэх чухал нөлөө бүхий амьдралын хэв маягыг тодорхойлье. Хэрэв та эдгээрийг өөрийн амьдралын хэв маягт оруулвал урт наслах магадал өндөр гэдгийг судалгаан дээрээс нотолжээ.Судалгаагаар урт наслалтанд томоохон нөлөө үзүүлдэг 5 чиглэлийг авч үзэв. Үүнд:

1. Эрүүл хооллолт
Та хэрвээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ, самар , үр тариа, омега-3 тосны хүчил зэргийг ялгаруулсан хоол хүнс түлхүү хэрэглэдэг бол эрүүл хооллолттой хүн юм.
Эрүүл бус хоол хүнсэнд дутуу боловсруулсан мах болон махан бүтэгдэхүүнүүд, чихэр, төрөл бүрийн ундаа, түргэн хоол мөн нэмээд давсны хэрэглээ чухал гэдгийг онцолжээ.


2. Дасгал хөдөлгөөн
Та өдөрт дундажаар дор хаяж 30 минут эрчимтэй хөдөлгөөн хийх нь нэн чухал юм.


3. Эрүүл биеийн жин
Судалгаагаар таны бие жингийн индекс 18,5-24,9 байхад хэвийнд тооцогдоно. Хэрэв та биеийн индексээ олохыг хүсвэл өөрийн өндөрийг өөрийн биеийн жинхэнэ жинд хуваагаарай.


4. Тамхидалт
Мэдээж эрүүл хүн болохыг хүсч байвал тамхийг огт татахгүй байх хэрэгтэй. Энэ нь эрүүл хүний хэрэглээний жагсаалтанд ерөөсөө байх ёсгүй зүйл юм.


5. Архи, согтуурлах ундааны хэрэглээ
Согтуурах ундааны хэрэглээ эмэгтэй хүнд өдөрт 5-15гр бол эрэгтэй хүнд 5-30гр хооронд хэмжигддэг хэмээн дүгнэжээ.Ерөнхийдөө нэг уултанд 14гр цэвэр спирт агуулагддаг. Мөн энэ нь 340гр пиво болон 150гр дарстай тэнцэхүйц хэмжээ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button