Бусад

Фрэнк Лампард : Багт маань өрсөлдөөн бий болж байгаа нь гайхалтай хэрэг.

Кристиан Пулисич хараахан бэлэн болоогүй ч түүнийг Тоттенхэмын эсрэг тоглох бүрэлдэхүүнд багтана гэж найдаж байна.
Фрэнк Лампард Америк одыг Аваргуудын лигт Реннтэй хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтаах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд түүнийг Тоттенхэмын эсрэг тоглох магадлалтай гэж найдаж байна. Гол тоглогчоо Франц руу авч явж эрсдэл дагуулах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Тэрээр Пулисич болон бусад тоглогчдынхоо талаар хэлэхдээ :
“Кай, Тиаго нар хоёулаа бидэнтэй нэгдэх болно.Тэд хангалттай бэлтгэгдсэн.Харин Кристианы хувьд энд үлдэх боловч сүүлийн долоо хоногт түүний байр байдал эрс сайширсан.Түүнийг үлдээсэн шалтгаан нь ирэх амралтын өдрийн тоглолтын өмнөх сонгон шалгаруулалтанд ороход бэлэн байлгахад анхаарч буй явдал юм.”

Мэйсон Маунтын багт өгч буй үр дүн болон баг доторх өрсөлдөөний талаар асуухад

“Миний хувьд өөртөө тавьсан зорилго маань илүү сайжирч илүү их амжилтанд хүрэх байсан.Би карьерынхаа туршид үүнийг хийж ирсэн. Маунтын сэтгэлзүй яг л ийм.Тэр үргэлж хичээж сайн тоглохыг хүсдэг гайхалтай нэгэн тоглогч. Багт дэлхийн шилдэг тоглогчид шинээр ирсэн ч би залуусдаа үргэлж юу чадахаа харуулж байх ёстойг сануулсан. Тиймээс гайхалтай өрсөлдөөнүүд бий болж байгаа нь сайшаалтай. Бид бүгд нэг нэгнээсээ суралцдаг.Тиймээс багтаа шинэ хүн хүч нэмсэндээ туйлын баяртай байгаа.Тэднээс маш их туршлага сурч болно.”

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button