АхуйнЗөвлөгөөЭрүүл мэнд

Япон эрдэмтэд үргэлж “саримс” санал болгодог учир нь

Дэлхийн олон мэргэжилтнүүд саримстай ус уухыг зөвлөдөг бөгөөд энэ нь арьс болон эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байдаг.Тэд өдөр бүр 3-4 хумс саримс идэх аль эсвэл саримтай ус байнга ууснаар маш олон төрлийн өвчинөөс сэргийлж чадна гэдгийг баталжээ.Саримстай ус уух нь дараах 10 ач тустай.
1. Бөөр эрүүл болно.
Бөөрний үрэвсэлт өвчинийг саримстай усаар анагаах боломжтой гэдгийг эрдэмтэд нотолжээ.Шээсний замаар бий болдог олон халдварт өвчин үүсгэгч нян бактериин өсөлтыг зогсоодог байна.
2. Цусны даралт бууруулна.
Цусны өндөр даралт болон хлострины түвшинг бууруулахад маш сайн нөлөөтэй. Судалгаагаар саримс нь өөх тосны эсрэг маш сайн үр дүн үзүүлдэг гэдгийг Макробиотикийн эрүүл мэндийн зөвлөх болон шим тэжээл судлаачид нотолжээ. Мөн Япон улсад хийсэн судалгаагаар 100гр саримсны ханд нь хүчтэй нөлөөтэй даралтны эмтэй ижилхэн үр дүн үзүүлдэг болохыг тогтоожээ.


3. Цусан дах сахарын хэмжээг багасгана.
Хэрэв таны цусан дах сахарын хэмжээ өндөр бол чихэрийн шижин, таргалалт гэх мэт олон төрлийн асуудлууд бий болно. Тэгвэл түүхий саримсаар цусан дах сахарын хэмжээг бууруулж болдог байна.
4. Яс бэхжинэ.
Үе мөчний үрэвсэл болон үе мөчний өвчлөл нь хаана ч хэнд ч тохиолддог. Харин танд юу хэрэгтэй вэ ? гэвэл ногоо сонгино мөн мэдээж саримс зэрэг хүнсний ногоо байхад л үе мөчний үрэвсэл болон ясны бусад төрлийн өвчинөөс сэргийлэхэд тань туслах болно.
5. Нүдний хараа сайжирна.
Саримстай усны бас нэгэн гайхалтай үр нөлөө нь нүдний хараанд нөлөөлдөг байна. Мэдээж эерэгээр нөлөөлнө. Саримс нь нүдний даралтыг бууруулдаг ид шидтэй юм.
6. Танд эрч хүч өгнө.
Их дээд сургуулиудын судалгаагаар зүрх судасны өвчтэй хүмүүсийн дунд саримс хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсийн хөдөлгөөний чадварыг хооронд нь харьцуулж үзэхэд саримс тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хөдөлгөөний идэвхи илүү өндөр байсныг тогтоожээ. Мөн саримстай ус нь ядаргаа тайлах болон ажлын бүтээмжийг өсгөхөд үр дүн өгдөг байна.
7. Ой тогтоолт сайжирна.
Саримс нь хөгширөлтөөс сэргийлж тархины үйл ажиллаагааг сайжруулдаг гэнэ.Хөгширөлтийн эсрэг бодис саримсанд ихээр агуулагддаг байна. 2006 онд хийгдсэн судалгаагаар саримс байнга хэрэглэх нь оюун санаа болон ой санамжинд эерэг нөлөөтэй мөн “альцхаймер”-ой санамжаа алдах өвчний эрсдэлийг их хэмжээгээр бууруулдаг болохыг олж мэджээ. Өглөө тархиа хурдан сэргээхийг хүсвэл нэг аяга саримстай ус уугаарай.
8. Жин хасахад нөлөө үзүүлдэг.
Өглөө бүр саримстай ус уувал хоол боловсруулах систем идэвхижэж бүх л өдрийн турш хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхитэй байна.Саримсанд агуулагдах хүхэрийн нэгдэл нь өөхний эсийн өсөлтийн шалтгаан болох үрэвслийг зогсоодог байна.Үүний үр дүнд та биеийн жингээ эрүүлээр бууруулах мөн саримсны шим тэжээлийн бүхий л давуу талыг олж авна. Мөн саримстай ус нь гэдэс өвдөх, дүүрэх, гүйлгэх зэрэг ходоод гэдэсний асуудалд үр дүнгээ өгдөг.
9. Арьс эрүүлжинэ.
Батганы эсрэг хамгийн зөв шийдэл бол саримстай ус байж болно.Саримсны шүүсэнд биеэс хорт бодисыг гадагшлуулах болон үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй бодис агуулагддаг. Бие эрүүл бол арьс эрүүлжинэ.
10. Таны биеэс хорт бодисыг гадагшлуулна.
Хоёр 7 хоногийн судалгаагаар саримс нь хорт бодисны илрэлийг бууруулж, дархлааны системийг сайжруулж чадсан нь нотлогджээ. Тиймээс саримстай ус нь ханиад томуу болон амьсгалын замын бүхий л өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button