Бүтээлч сэтгэхүйСонин хачин

Нэгэн залуугийн тармуур ашиглан бүтээсэн дэлхийн гайхамшиг

Далайн эрэг дээрх нэгэн залуугийн тармуур ашиглан туурвисан гайхамшигт уран бүтээлүүд.
Андрес Амадор хэмээх залуу Калифорниа мужийн Сан Франциско хотод амьдардаг бөгөөд түүний далайн эрэг дээх сонирхолтой уран бүтээлүүд хүн болгоны анхаарлыг татдаг. Тэрээр зөвхөн тармуур ашиглан далайн эрэгийн элсэн дээр өөрийн содон бүтээлээ туурвидаг гайхалтай авьяаслаг уран бүтээлч юм. Далайн давалгаа түүний урлагийг үгүй хийдэг гэдгийг мэддэг ч тэрбээр хайртай уран бүтээлээ бүрэн гүйцэт дуусгахын тулд хэдэн ч цаг хамаагүй зарцуулдаг гэнэ. Энэ утгаараа түүний бүтээлүүд үнэхээр гайхалтай. Тэрээр уран бүтээлээ түр зуурынх гэдгээ мэддэг боловч туйлын үзэсгэлэнтэй, чин сэтгэлээ шингээн хичээнгүйлэн урладаг тул би хийж буй зүйлдээ дэндүү их хайртай хэмээн хэлдэг.

Зарим үед Андресын бүтээл үр дүн тааруу ч үйл явцын хувьд үргэлж гайхалтай юм.

 


Тэр өөрийн бүх уран бүтээлээ түр зуурынх гэдгийг мэддэг.

 

 


Нойтон элс ашиглан элсний өнгийг ялгаж өгдөг байна.
Түүний хэлснээр далайн давалгаа бага үед бүтээлээ 2 цагийн дотор туурвидаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button