Хөлбөмбөг

Месси болон Гризманны харилцааны тал дээр

Барселона клубын Франц од Антуан Гризманн саяхан Хорхе Валдано-н нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй ярилцлага өгч өөрт тохиолдож буй асуудал болон сүүлийн үеийн мэдээлэл мөн Лионель Месси-н талаар өөрийн бодож санаж явдагаа хуваалцжээ. Түүний хуучин агент Эрик Олхатс болон түүний авга ахын хэлснээр Антуан болон Месси хоорондоо сөрөг харилцаатай гэж саяхан ярьж байсан удаатай. Ингээд түүний яриаг хүргэе.
Гризманн :
“Ямартай ч би Барселонад анх ирэхдээ бүхнийг талбайд харуулах болно гэж хэлж байсан санагдаж байна. Энэ бүхнийг нэг тийш цэгцлэх болно гэж найдаж байна. Лео-н хувьд би түүнийг маш ихээр хүндэлж биширч явдагийг тэр мэднэ. Би түүнээс ихийг сурдаг. Тэр ч надтай хамт байгаадаа баяртай байдаг гэж бодож байна. Бидний хооронд тийм хурц харилцаа байхгүй. Би Эрик Олхатс болон авга ах маань тиймэрхүү зүйл ярьсанд их гайхсан. Би Лео-тэй хэзээ ч тэдний ярьсан шиг байдаггүй. Яг үнэндээ би тэдэнтэй нэг их зүйл яриад байдаггүй л дээ.Надад авга ахын маань утасны дугаар ч байхгүй.Харин би анх Барселона-д ирэхдээ Лео-тэй ярьж байсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button