Хөлбөмбөг

Солгой хөлөөрөө дэлхийг байлдан дагуулсан 10 эрхэм

Хөлбөмбөгийн ертөнцд ихэнх тоглогчид баруун хөлтэй байдаг тул зүүн хөлтэй авьяаслаг тоглогчидыг үргэлж эрдэнийн чулуу шиг эрэлхийлдэг. Харин тэрхүү зүүн хөлөөрөө бүх цаг үеийн шилдэг болсон тоглогчид хэн хэн байв гэдэг сонирхолтой асуулт бий. Ер нь хөлбөмбөгийг зүүнээрээ тоглодог байгалиас заяасан авьяастай тоглогчдыг хүмүүс маш ихээр хайрладаг байна. Нийт хөлбөмбөгчидын 80 гаруй хувь нь зөвхөн баруунаараа тоглодог гэсэн судалгаа бий. Энэ нь зүүн хөлтөнүүдийг ховор байдаг гэдгийг тодотгож өгдөг. Зүүн хөлтэй тоглогч зүүн жигүүртээ гарч тоглохоос илүү ашигтай зүйл үгүй. Учир нь энгийн тоглогчид тэднийг хамгаалахад дэндүү хүндрэлтэй байдаг.Ингээд хөлбөмбөгийн ертөнц дэх шилдэг зүүнтэнгүүдийг жагсаацгаая. Нэмж хэлэхэд энэ жагсаалтанд ихэнхдээ Өмнөд Америк буюу Бразил болон Аргентин тоглогчид голцуу багтсан нь таны сонирхолыг ихээр татах болно.

10. Edgar Davids
Бүх цаг үеийн хамгийн шилдэг зүүн хөлтэй хөлбөмбөгчдийн нэг Эдгар Дэвидс нь 1973 онд Нидерланд Парамарибо хотод төрсөн нэгэн. 1991 онд Аякс клубын төлөө анхныхаа тоглолтыг хийж түүний хөлбөмбөгийн замнал эхэлж байв. Онцгой үсний засалт болон хамгаалалтын шилээр өөрийн имиж төрхөө бүрдүүлсэн Эдгар Дэвидс нь 1990-2000 оны хооронд Европыг эзэгнэсэн хагас хамгаалагчидын нэг байв. Дэвидс эрч хүч сайтай,техникийн хувьд тун чадварлаг аль ч багийн хагас хамгаалалтын аваав гарахаар шилдэг солгой тоглогч юм. Түүний оргил үе Аякс болон Ювентус клубт өнгөрсөн. Тэрбээр карьерынхаа турш Итали болон Нидерландын лигийн 6 цом мөн Аваргуудын лигийн 1 цом хүртсэн бол Нидерландын төлөө 74 удаа хожил байгуулсан. Түүний нэр олон фанатуудын дурсамжинд байдаг нь эргэлзээгүй билээ.9. Ривалдо
Бразил довтлогч Ривалдо,1999 оны Баллон д’Ор, 2002 оны дэлхийн аварга тэр яахын аргагүй шилдэгүүдийн нэг билээ. Дэлхийн сая сая үзэгчидэд тэр дундаа Бразилчуудад Бразилийн шигшээ багийн “Гурван Р” гэж юу болохыг тэдэн харуулж маш их баяр баясал, гайхамшигийг хайрласан нэгэн. “Гурван Р” буюу Ривалдо, Роналдо, Роналдиньо гэсэн гурвалыг мэдэхгүй хүн үгүй.Түүний сайхан мөчүүд Барселона клубт өнгөрсөн бөгөөд 43 настайдаа зодог тайлж байв. Тэрээр солгойгоороо бүхнийг бүтээсэн нэгэн бөгөөд чөлөөт цохилт болон пеналтийн мэргэжилтэн байв. Хурд хүч,цохилтын нарийвчлал өндөр мөн алсын хараа мэдрэмж сайтай шилдэг тоглогч юм. Олон фанатууд түүнийг бүх цагийн үеийн хамгийн доогуур үнэлэгдсэн тоглогч хэмээн үздэг байна.8. Паоло Мальдини
Мальдини бол үнэнч ,шударга , урт удаан байдлын бэлгэдэл гэдэг үгээр түүнийг илэрхийлдэг. Учир нь Мальдини Миланы төлөө 25 улирал тасралтгүй тоглож нийт 902 тоглолтонд оролцож байжээ. Тэрээр эдгээр он жилүүдэд Италийн аварга хэмээх нэр хүндийг олж авав. Тэрээр лигтээ 7 удаа аваргалж, Аваргуудын лигт 5 удаа түрүүлсэн гайхамшигт тоглогч юм. 39 настайдаа УЕФА-гаас шилдэг хамгаалагч шагналыг хүртэж чадсан. Үүнийг Old but Gold гэх үгээр жишдэг. Мальдини Италийн шигшээ багт 14 жил тоглож 126 ялалт байгуулж, ДАШТ-д улсынхаа нэрийн өмнөөс 4 удаа оролцсон хүн. Түүний баруун хөл зүүнээсээ ялгагдаад байхгүй зүйлгүй маш сайн учир түүнийг олон хүмүүс баруун хөлтэй гэж үздэг байжээ. Мальдини-гийн карьер Марадона-гийн төгсгөл үеээс эхлэн Месси, Роналдогийн эхлэл үе хүртэл үргэлжилсэн юм. Түүнийг яахын аргагүй бүх цаг үеийн шилдэг тамирчидын нэг гэдгийг олон хүн хэлэх байсан биз ээ.
7. Йохан Кройф
Олон хүмүүс Бобби Чарлтон, Жорж Бестийг шилдэг нь гэх боловч Йохан Кройф-г ч тэднээс илүү гэх олон хүмүүс бий нь ойлгомжтой юм. Тэд бүр Диего Марадона,Пеле болон Альфредо ди Стефано-тай түүнийг харьцуулчиж чадна.Тэрээр тийм л гайхалтай тамирчин юм. Голланд залуу карьераа Аяксд эхлүүлж тэдэнтэй лигийн 8 цом, Европт 3 цом хүртээд авсан. Кройф Барселона руу явахаасаа өмнө Аяксын төлөө 240 тоглолтонд 190 гоол хийгээд амжижээ. Кройф бол Тотал Хөлбөмбөг-ийн онолоор өөрийгөө тун чадварлаг нэгэн гэдгээ нотолж тоглогч юм. Нидерландын төлөө 48 тоглолт хийхдээ 33 гоол хийсэн ба хувийн амжилт гэвэл тэрээр 3 удаа Баллон д’Ор хүртсэн юм.
6.Рауль Гонзалес
Тэр 1977 онд Мадридад төрж өссөн хүү бөгөөд 17 насандаа Реал Мадридын 1-р дивизионд дэбютээ хийжээ.Түүний анхны тоглолтууд тийм ч сэтгэлд хүрэхээр байсангүй. Гэвч түүнд дахин боломж олгоход тэр тэдний урмыг хугалаагүй юм. Тэрбээр анхныхаа гоол Мадридын дерби дээр хийсэн нь түүнийг улам хурцалж өглөө.Рауль одоо бол Реал Мадридын жинхэнэ домог бөгөөд Испанийн хамгийн шилдэг тоглогчдын нэг хэмээн тооцогддог. Рауль Мадридад 16 жил тоглохдоо 741 тоглолт хийж 323 гоол шигтгэжээ. Үүн дээр Ла лигт 6 түрүүлж ,Аваргуудын лигт 3 түрүүлэв.
5. Райн Гиггз
Тэр бол бүх цаг үеийн шилдэг зүүнтэнүүд нэг бөгөөд бусдаас ялгагдах зүйл нь тэрбээр ганц клубын төлөө бүхнээ зориулсан тамирчин юм. Энэ бол орчин цагийн хөлбөмбөгт маш ховор үзэгдэл билээ. Ихэнх нь л өөрсдийгөө үнэ хүргэж зарахыг боддог болжээ. Харин Гиггз нь карьерынхаа 24 жилээ Олд Траффордод Манчестер Юнайтед-т зориулсан юм. 1990 он буюу Английн дээд лиг байх үеэс л тоглож эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг онцгой нэгэн байсныг харуулж байна. Тэрээр түүхэн дэх шилдэг хагасуудын нэг бөгөөд хөлбөмбөгийн ертөнцөд бас нэгэн чимэг болсон тоглогч юм. Гиггз нь Премьер лигт 13, Английн цомд 4, Лигийн цомд 3, Аваргуудын лигт 2 , Клубуудын ДАШТ 1 болон тив хоорондын цомын тэмцээн 1 удаа тус тус түрүүлсэн агуу тамирчин юм. Түүний үндсэн байрлал нь зүүн жигүүр байсан бөгөөд карьерынхаа төгсгөлд талбайн төв дээр түлхүү тоглож байжээ. Түүний Манчестерын төлөө хийсэн тоглолт 963 бол Уэльсийн төлөө 64 ялалт байгуулж байв. Үзэгч фанатууд солгойгоороо хаяж буй тансаг дамжуулалтуудаар нь түүнийг дурсамжиндаа хадгалан үлдсэн байх.
4. Ференц Пушкаш
650 гоол хийсэн агуу тоглогч Пушкаш. 1950-1960аад оны үед Реал Мадрид багт тоглож явсан. Тэрээр Унгарын болон Мадридын хувьд маш чухал довтлогч байсан юм. Реал Мадридад 262 тоглолтонд 242 гоол, Унгарт 85 тоглолтонд 84 гоол хийжээ.Дэлхийн сая сая хүний сэтгэлд хүрсэн тоглогчдын нэг бол Пушкаш билээ.Тэрээр Унгарын лигт 5 удаа, Ла лигт 5 удаа, Европын цомын тэмцээнд 3 удаа тус тус аваргалж, нэг олимпийн алт,1954 оны ДАШТ-ны дэд аварга болж байсан байна.
3. Роберто Карлос
Тэр бол жинхэнэ шилдэг. Зарим нь түүнийг Бразилийн зүүн жигүүрийг дэлхийн хэмжээнд аваачсан нэгэн гэж ярьдаг тэр нь ч үнэн юм. Зүүн жигүүрт бүхнийг бусниулж довтолгооны шугам руу шурган орсон анхны хамгаалагчдын нэг бол тэр юм.1997 онд Францтай хийсэн тоглолтын үеэр Карлосын солгойгоороо цохисон тэр цохилт одоо ч хүн бүхний сэтгэлд оршдог.Тэрээр ДАШТ-т 3 оролцож 2002 онд түрүүлсэн. Түүний клубын оргил цаг бол агуу Реал Мадридын нэгэн хэсэг явсан үе юм. 370 тоглолтыг хийж 47 гоолыг Эзэн хааны багийн төлөө хийжээ. Мөн Ла лигт 4 удаа, Аваргуудын лигт 3 удаа тус тус аваргалж байсан удаатай.
2. Лионель Месси
Тэр энэ жагсаалтанд багтах нь туйлын мэдээжийн хэрэг. Түүний зүүн хөл шидтэй мэт л байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.Клубын болон хувийн агуу амжилтыг туулж яваа түүнд дутагдах ганц зүйл нь Аргентины хамтаар ямар нэг нь амжилт гаргаж амжаагүй нь юм.Энэ түүний карьерт нөлөө үзүүлдэг ч түүнийг шилдэгүүдийн дунд байлгахаас цааргалзахгүй хүн үгүй билээ.Түүний гайхалтай тэнцвэр, хурд самбаа, уран тансаг хууралтууд нь аянга цахилгаан мэт байдаг нь дэлхийн сая сая фанатуудыг алмайруулдаг нь нууц биш юм.Түүнд зүүн хөл нь дээр бөмбөг ирэхэд л өрсөлдөгчидын анхаарал дээд цэгтээ хүрдэг нь ойлгомжтой юм.Нэмж хэлэхэд түүний зүүн хөлөн дээрх шивээснүүд нь анхны хүүгийн гарын хээ, мөн түүний 10 дугаар, бөмбөг болон сэлэмний дүрс агуулсан байдаг ажээ.
1. Диего Марадона
Бас нэгэн Аргентин гайхамшиг. Тэр энэхүү бүх цаг үеийн хамгийн шилдэг зүүн хөлтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Магадгүй Месси түүнийг нэг өдөр гүйцэж түрүүлэх боломжтой хэдий ч одоогоор түүнээс илүү гарахгүй. Тэрээр хөлбөмбөгийн бурханы бүхий л шинж чанарыг өөртөө агуулсан нэгэн байсан юм. 1986 онд бяцхан шидтэнг зогсоож дийлэх хэн нэгэн нь байсангүй. “Бурханы гар” Түүхэн дэх бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг Марадона. Түүний гайхамшигт тоглолт өөрт нь бүхнийг өгч байсан бөгөөд зүүн хөл нь хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн чухал гэсэн гоолуудыг хийсэн юм.

Эх сурвалж: Sportmob

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button