ДэлхийМэдээХөлбөмбөг

“Хөлбөмбөгийн ертөнц гашуудаж байна.”

Өчигдөр хөлбөмбөгийн ертөнцийн агуу нэгэн Диего Армандо Марадона 60 насандаа ертөнцийн бүх бусыг үзүүллээ. Тэр дэлхийн сая сая хүмүүс болон бүхий л хөлбөмбөгчдийн шүтээн нэгэн байсан билээ. Хөлбөмбөгийн ертөнц гашуудаж байна.

Жозе Моуриньо
Дон Диего… новш гэж найз минь би чамайг санаж байна.
Златан Ибрахимович
Марадона үхээгүй, тэр үхэшгүй нэгэн. Бурхан бидэнд бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинг бэлэг болгон өгсөн. Тэр үүрд мөнхөд амьдрах болно.
Роналдиньо
Миний энэ мэдрэмж та бүгдтэй яг ижилхэн. Миний найз, миний шүтээн ,миний 10 дугаар. Бидний хооронд үргэлж онцгой харилцаа байсаар ирсэн. Би чамайг биширч, чиний агуу байдалд хүндэтгэл үзүүлж чамтай хамт хуваалцсан талбай дээрх бүхий баяр баясал сайхан мөчүүдээ үргэлж нандигнах болно. Надад урам зориг эрч хүчийг хайрласан нэгэн тантай уулзаж тоглож явсан сайхан оройг хэзээ ч мартахгүй. Амгалан нойрсдоо, миний шүтээн, би чамд хайртай.
Жанлуижи Буффон
Энэ өдөр бид бүгд таны гайхалтай үеүүдийг биширэн ярьж байсан. Хязгааргүй авьяаслаг нэгэн. Таныг бид бүхэн санах болно. Хөлбөмбөг таныг санах болно. Таны талбай дээр гайхалтай шидтэн мэт тоглодог тоглолтыг бид бүхэн үеийн үед санасаар байх болно.
Карло Анжелотти
Чи үргэлж суут нэгэн байсан. Өнөөдөр бидэнд маш том уйтгар гуниг маш том гарз тохиолоо. Чи үүрд миний найз байх болно.
Пеле
Би сайн найзыгаа алдлаа. Харин дэлхий ертөнц домогт тоглогчоо алдлаа. Нэг л өдөр бид тэнгэрийн оронд хамтдаа хөлбөмбөгөө тоглоно гэж найдаж байна.
Криштиано Роналдо
Өнөөдөр би хүндэт найзаасаа хагацаж, дэлхийн мөнхийн суут хөлбөмбөгчөөс үүрд хагацлаа. Бүх цаг үеийн хамгийн шилдэг нь тэр. Хосгүй шидтэн. Маш том нөхөгдөшгүй хоосон орон зайг тэр үлдээн явлаа. Тайван нойрсдоо. Би чамайг хэзээ ч мартахгүй.
Харри Кэйн
Түүнтэй уулзаж чадсан минь нэр төрийн хэрэг. Маш харамсалтай мэдээ. Тайван нойрсдоо Марадона.
Лионель Месси
Бүх Аргентинчууд болон хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн гунигт өдөр. Тэр биднийг орхиод явсан ч үүрд бидний сэтгэл зүрхэнд мөнх хэвээр үлдэнэ. Би түүнтэй хамтдаа өнгөрүүлсэн бүхий л дурсамжаа хадгалж явдаг. Түүний гэр бүл,найз нөхөдөд эмгэнэл илэрхийлье. Тайван нойрсдоо.
Хуан Мата
Амгалан нойрсдоо Марадона
Рио Фердинанд
Хөлбөмбөгийн жинхэнэ баатар. Энэ хүн шиг цөөн хүмүүс л бүх зүйлд нөлөөгөө үзүүлдэг. Хамгийн агуу, шилдэг,бүтээлч,эр хүн,…..удирдагч ….ЯЛАГЧ! Бид бүхэн чамайг хэзээ ч мартахгүй.
Фабио Каннаваро
Марадона бол Наполи хотын бурхан. Тэр бол түүхийг бүтээсэн эрхэм.
Жоржиньо
Амгалан нойрсдоо домог минь Та бол жинхэнэ мастер
Давид Бэкхэм
Аргентин улсын гунигт өдөр, хөлбөмбөгийн ертөнцөд энэ хүний бидэнд өгсөн зүйлийн агуу чанарыг тэмдэглэж буй өдөр…
Тэр хүсэл эрмэлзэлийнхээ төлөө бүхнээрээ ч тоглож чадах суут нэгэн байсан. Бид бүгд түүнийг үүрд санан дурсах болно.
Кака
Миний хайртай спортын төлөө хийсэн бүх зүйлд чинь баярлаж явдаг. Суут нэгэн тайван нойрсдоо.
Марсело
Шүтээн, суут ухаантан,АГУУ хүн
Хөлбөмбөгийн төлөө хийсэн бүх зүйлд тань талархье
Амар амгалан нойрсдоо.

Тимо Вернер
Амгалан нойрсдоо домог минь

 

-Nemelt.com

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button