Сонин хачин

Эмэгтэйчүүдийн өнгө төрхийг дардаг 11 загвар

Загварын чиг хандлага янз бүр байдаг бөгөөд заримдаа хэдэн жилийн өмнө онцгүйд тооцогддог байсан зарим хувцас ирээдүйд дэлхийн загварын чиг хандлагыг байлдан дагуулах үе гардаг. Гэсэн хэдий ч зарим загварын хувьд хэзээ ч трент болдоггүй бөгөөд эмэгтэйчүүдийг онцгүй харагдуулдаг байна. Тиймээс бидний тэрхүү загварын чиг хандлагыг бүрэн өөрчлөх цаг иржээ. Эдгээр загваруудыг моодноос авч хаях цаг ирсэн үү?

11. Үнэт эдлэлтэй үсний хавчаар
90-ээд оны үеээс янз бүрийн үсний хавчаар, боолтууд түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Харин янз бүрийн чимэглэлээр бүрхэгдсэн, алтан болн мөнгөн өнгөтэй үсний хавчуурууд таны хэв маягийг эвддэг.


10. Нийлэг материалтай буюу синтетик торон хувцас
Торон хувцас нь илүү эмэгтэйлэг харагдуулахад тань тусална. 2018 онд загварын ертөнцөд маш эрэлттэй байсан загвар юм. Гэсэн хэдий ч алдартай дизайнеруудын хувцас болон энгийн дэлгүүр авдаг хувцаснууд эрс ялгаатай. Синтетик даавуугаар хийсэн торон хувцас нь таныг романтик биш харин амтгүй харагдуулдаг гэнэ.
9. Өндөр өсгийтэй кет
Энэхүү пүүз нь мэдээж гүйх, дасгал хийхэд тохиромжгүй эд дээр нь нэмээд таны гоо үзэсгэлэнг гутаах болно. Ганц давуу тал нь таныг өндөр л харагдуулах юм шүү дээ. Үүний оронд та зузаан ултай гутал туршаад үзээрэй. Ийм гутал нь ямар ч хувцас нь дээр маш сайн зохидогоороо онцлогтой юм. Мөн мэдээж таныг өндөр харагдуулна.
8. Нийлэг цамц
Ийм цамцнууд химийн нэмэлт бодис агуулдаг гэдгийг та мэдэх үү ? Дээр нь тийм ч дулаахан материал биш тул та ийм цамцыг бүү сонгоорой. Үүний оронд та ноолууран цамц өмсөж болно. Дулаахан, удаан эдэлгээтэй тул танд тун тохиромжтой хувцас байх болно. Мөн дан ноолуур биш өөр нэгэн материалтай хослуулж хийсэн цамц ч байж болно шүү.
7. Сул юбка
Материал сайтай бол ийм юбка тун ч загварлаг харагдуулдаг. Гэвч түгээмэл ийм юбканууд онцгүй мөн хямдхан харагдуулдаг байна. Энэ нь таны дүр төрхийг мөн л онцгүй харагдуулна гэсэн үг.
6. Зуны гутал
Хэдийгээр үүнийг таны загварлаг бус харагдуулна гэж үзэж байдаг ч олон хүмүүс үүнийг сонгосоор байдаг. Гэвч та үүний оронд даавуун гутал сонговол ихэнх хувцасанд төгс зохицох болно.
5. Жиггинс
Жинс болон legg-н холимог загвар. Үүнийг өдөр бүр өмсөөд явахад тун амаргүй дээр нь хэт бариу байдаг байна. Үүний оронд гадуур та зүгээр энгийн бие таарсан жинсэн өмд өмсөөрэй.
4. Өргөн сул Афган өмд
Эрчүүдийн эмэгтэйчүүдийн хамгийн дургүй хувцаслалтанд маш дээгүүр байранд ордог хувцаснууд нэг юм. Гол шалтгаан нь энэ өмд нь эмэгтэй хүний дүр төрхийг маш их дардагтай холбоотой. Энэ өмд иог болон бүжигийн клубд явдаг хүнд тун тохирно. Үүний оронд та зуны турш culottes өмсвөл таныг тун загварлаг дээр нь танд тухтай санагдах болно.
3. Арын цахилгаантай жинсэн өмд
Эхэндээ энэ загвар маш том нээлт болсон юм шиг л байсан.Эцэст нь энэ нь эмэгтэйчүүдийг тун бүдүүлэг харагдуулдаг нь нотлогдсон. Үүнийг сонгосноос энгийн загвараа сонгосон нь дээр болов уу.
2. Бариу шорт
Энэ шорт нь Ким Кардашианы ачаар түгээмэл болсон загвар юм. Магадгүй та үүнийг урт цув аль эсвэл хүрэмтэй хослуулж болох юм. Олон алдартнууд тэгж өмсдөг. Гэвч иймэрхүү загварын шорт нь мэргэжлийн дугуй унагчдын шорт байдаг билээ. Та дугуйчин биш бол өмсөөд хэрэггүй л болов уу даа. Та үүний оронд биеэнд тухтай том халаастай загварлаг шортуудыг сонгоорой.
1. Bolero хүрэм
Хүмүүс даашинз дээр Bolero хүрэмтэй хослуулж өмсдөг байсан цаг үе нэгэнт өнгөрсөн шүү. Үүний оронд та урт хүрэм сонговол дээр байх болно.
Эдгээр зүйлсийг та моодноос гарсан гэдэгт санал байна уу ?

-Эх сурвалж Boredpanda.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button