ДэлхийОдуудХөлбөмбөг

Дэлхийн сая сая хүмүүсийн Криштиано Роналдог хайрлах 9 шалтгаан 

Хөлбөмбөгийн лидер нэгэн, тэрбумтан, сайн эцэг, сайн хань бол Португалийн агуу амьд домог Криштиано Роналдо билээ. Тэрээр агуу хүсэл тэмүүлэл бүхнийг ялан дийлдэг гэдгийг өөрийн замналаар харуулсан мэргэжлийн тамирчин юм.  Иймээс дэлхийн сая сая үзэгчид түүнийг бишрэн шүтэж явдаг билээ. Харин түүнийг зөвхөн мэргэжлийн тамирчин гэдэг утгаар бус өөр шалтгаанаар түүнийг хайрлаж, шүтэх өчнөөн зүйл бий. Ингээд түүнийг бусдаас илүү хайрлах 9 шалтгааныг жагсаая.

1. Цусаа хандивлагч.
Түүний бие ямар ч шивээсгүй байдаг нь ийм учиртай ч байж болох юм. Хүн шивээс хийлгэснээс 6-12 сарын дараа цусаа өгөх боломжтой болдог байна.
2. Буяны ажилд байнга оролцдог.
Криштиано үүнийгээ нэг их хүмүүст дэлгээд байдаггүй бөгөөд тэрээр хүмүүсийн эмчилгээнд, байшин сав сэргээн засварлахад мөн эмнэлэг болон эмнэлэгийн тоног төхөөрөмжинд зориулж их хэмжээний мөнгө хандивладаг гэдгийг сэтгүүлчид дэлгэж байжээ. Тэрээр хэрэв чи буян үйлдэж, хүмүүст тусалвал бурхан чамайг эргүүлээд хоёр дахин шагнах болно гэж аав минь үргэлж захидаг байсан хэмээн хэлж байжээ.
3. Тэр хуучин нөхдөө мартдаггүй.
Португаль од маань хуучин найзуудаараа үргэлж зочилж тэдэнд бэлэг өгөх дуртай нэгэн юм. Тэрээр Альберт Фантрава хэмээх найздаа нөхөрлөлийн тэмдэг хэмээн асар том харш бэлэглэж байсан түүхтэй аж. Учир нь Спортинг клубт байхдаа урьдчилсан шатны тоглолтын үеэр Алберт өөрийн олдсон боломжоо Криштианод өгч байсан гэдэг. Криштиано ч тэр боломжийг алдалгүй талбайд гаран тун чухал гоолыг оруулжээ. Тэр хэзээ ч хүний ач тусыг мартахгүй.
4. Гэр бүлдээ хамгаас хайртай нэгэн.
Түүнд сая сая шүтэн бишрэгчид болон асар их мөнгө байлаа ч хамгийн чухал нь гэр бүл гэдгийг үлгэр жишээ харуулдаг нэгэн юм. Тэрээр амралтаа өөрийн том харш аль эсвэл ганц арал дээр өнгөрөхөөс илүүтэйгээр шуугилдсан, бужигнасан хайраар дүүрэн гэр бүлтэйгээ цуг байхыг илүүд үздэг хүн юм.
5. Шүтэн бишрэгчидээ хүндлэж аль болох нээлттэй харилцдаг.
Роналдо мэдээж бүх шүтэн бишрэгчтэйгээ уулзах цаг гаргаад байхгүй. Гэсэн хэдий ч тэрээр аль болох л тэдэнтэйгээ ойр байхыг хичээдэг нэгэн юм. 2018 оны ДАШТ-н үеэр түүнтэй уулзахаар уйлан гуйж байсан хүүтэй автобуснаасаа бууж уулзан түүний сэтгэлийг тайвшруулж байсан удаатай билээ. Мэдээж тэрээр тэр хүүг тэврэн гарын үсгээ дурсгал болгон өгсөн.
6. Хөгжилтэй нэгэн.
Криштиано Роналдо хошин шогийн мэдрэмж сайтай хүн юм.Түүнийг орон гэргүй хүн шиг хувцаслаж, Мадридын гудамжинд нэг цаг хөлбөмбөг тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед тэрээр үл таних хүмүүстэй ярилцаж, эмэгтэйчүүдээс утасны дугаарыг нь асууж, хошигнол ярьж үнэхээр гайхалтай нэгэн мөчийг өнгөрүүлж байжээ.
7. Тэр мөнгөнд бус хөлбөмбөгт хайртай
Криштиано Роналдо-н хувьд хөлбөмбөг бол бүх зүйл нь юм. Тэрээр ямар нэгэн төлбөр авалгүйгээр хэзээ ч хаана ч хөлбөмбөгөө тоглоод явах дуртай нэгэн юм. Тэрээр Реал Мадридын хамтаар Аваргуудын лигт түрүүлчихээд бүх цалингаа буяны үйлсэд хандивлаж байсан юм. Энэ нь хагас сая евро болжээ. Иймээс түүнд мөнгө биш хөлбөмбөг л нандин зүйл нь юм.
8. Өөрийн мэдрэмжээ бусдаас нуудаггүй.
Тэр бол маш хүчирхэг, өөртөө дэндүү итгэлтэй нэгэн хэдий ч маш мэдрэмтгий хүн юм. Тэрээр өөрийн мэдэрсэн мэдрэмжээ олон нийтэд хуваалцахаас айдаггүй. Тэрбээр бусдын өмнө уйлж, инээж бүх зүйлсээ бидэнтэй үргэлж хуваалцдаг билээ.
9. Тэр хүн бүхэнд туслахад хэзээд бэлэн байдаг. Эсрэг баг байсан ч ялгаагүй.
Үнэхээр гайхалтай мөч. Криштиано Эдинсон Каваниг сэлгээний сандал хүртэл алхахад нь туслаж буй агшин. Уг агшин нь ДАШТ-н үеэр Португалийн багийн хувь заяаг тодорхойлох чухал тоглолтын үеэр юм. Гэвч Роналдо маш тайван алхаж түүнийг хүндэтгэн талбайгаас гарах хүртэл нь тусалсан билээ.

Та Криштиано Роналдо юу гэж боддог вэ ?

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button