Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн клубуудын хочны талаар

      Хөлбөмбөг сонирхогчидын дэмждэг баг болгон өөрсдийн гэсэн эх түүхтэй, алдар нэр хүндтэй байдаг бөгөөд мөн тэр бүхнээс сэдэвлэгдсэн өөрсдийн хочтой байдаг билээ. Хөлбөмбөгийн багуудын хочны гарал үүслийг мэдчихэд тэр багийнхаа тухай мэдэхэд илүү тус болдог байна. Үндсэндээ хоч нэрийг орон нутгийн үйлдвэр, өнгө, клубын нэр, талбай аль эсвэл газрын нэр, лого, тоглогчид болон фэнүүдийн нөлөөлөл гэсэн хэд хэдэн тогтсон шалгуурыг үндсэнд сонгодог байна.Ингээд хөлбөмбөгийн алдартай клубуудын хоч болон хочны гарал үүслийн талаар танилцуулья.
Реал Мадрид: Los Merengues эсвэл Викингүүд
Анхнаасаа Реалын өмсгөл жигд цагаан байсан боловч хар зураас голуур нь татагдсан байдаг байжээ. Сүүлд энэ зураасыг өмсгөлөөсөө хасч клубын лого руу оруулсан юм. Өмсгөл ер нь үеийн үед цагаан байсан тул тэднийг Los Blancos буюу цагаанууд л гэж нэрлэдэг байж. Харин Los Merengues гэж юу гэсэн үг вэ ?
Merengue гэдэг нь цав цагаан өнгөтэй Испанийн хамгийн алдартай чихрийн нэр /зифер/ юм. Энэ хочийг анх Испанийн сэтгүүлч Матиас Пратс хэмээх залуу хөлбөмбөгийн тоглолтыг радиогоор тайлбарлаж байхдаа их ашигладаг байжээ. Реал Мадридыг Викингүүд хэмээн мөн нэрийддэг. Энэ нь хоёр өөр гарал үүсэлтэй юм. Эхнийх нь 1950иад онд Европыг донсолгож байлдан дагуулж явсан үетэй холбоотой юм. Үүнийг Викингүүдийн довтолгоотой холбон тайлбарладаг гэнэ. Нөгөөх нь Хойд Европоос Мадрид руу 1970-аад онд олон шилдгүүд цувран ирсэнтэй холбоотой гэж үздэг байна.
Барселона: Los Blaugranas эсвэл Los Cules
Реал Мадридын мөнхийн өрсөлдөгчидийн талаар судлан үзье. Барселона клубын хоч нь өмсгөлийнх нь өнгөнөөс улбаатай юм. Blau нь цэнхэр гэсэн утгатай бол Grana нь гүн улаан гэсэн утгатай ажээ. Харин нөгөө хочийн талаар гэвэл 20-р зууны эхэн үеэс хэрэглэж ирсэн байна. Нэг л мэдэхэд Барсагийн фэнүүд клубээ Culers эсвэл Cules гэж нэрийдлэх болжээ. Тэр үед Барсагийн фэнүүдэд суудал хүрэлцдэггүй байсан тул тэд тоглолтоо үзэхийн тулд стадионы ханан дээр гардаг байжээ. Харин гаднаас нь харахад тэдний ар нуруу шууд харагддаг байсан тул Cules гэх нэр үүсчээ. Cules нь ар талаа харуулдаг хүмүүс гэсэн утгатай үг юм.
Манчестер Юнайтед: Red Devils /Улаан чөтгөрүүд/
Их Британи улс Франц улстай байнга зөрчилддөг, хоёр орны харилцаа муу байсан үед үүссэн нэр гэгддэг бөгөөд 1930-аад онд Английн Регбигийн Салфорд хэмээх клуб Франц руу аялан тоглолт хийхдээ улаан дүрэмт хувцасаар жигдэрэн явжээ. Иймээс тэд анх Улаан чөтгөрүүд хэмээх нэртэй болсон байна. Тухайн үед Юнайтедын менежер Мэтт Басбид энэ өнгө аяс маш ихээр таалагджээ. Тэрээр Улаан чөтгөрүүд хэмээх хочийг ашиглах нь өрсөлдөгчдөө илүү айдас төрүүлэх болно хэмээн үзэж анх Манчестер Юнайтедыг Улаан чөтгөрүүд гэж нэрлэх санааг гаргажээ. Тун удалгүй чөтгөрийн логог тоглолтын хөтөлбөр болон клубын ороолтонуудад оруулж эхэлжээ.
Аякс: The Sons of God /Бурханы хүүхдүүд/
Аякс хэмээх нэр нь Грекийн домогт гардаг баатар бөгөөд Трояны дайны цуврал болон Гомерын туульс зэрэгт асар эр зоригтой дайчин дүрээр дүрслэгддэг нэгэн юм. 1925 онд клуб Аяксын хөргийг бамбай дээрээ нэмсэн бөгөөд олон нийт түүнийг бурхан хэмээн шүтдэг байжээ. Тиймээс тэднийг бурханы хүүхдүүд хэмээн хочилдог нь ийм учиртай ажээ.
Тоттенхэм: The Spurs
1882 онд Тоттенхэм Хотспурыг үндэслэгч хөлбөмбөгийн клубтээ эр зоригийн бэлгэдэл тэмдгийг нэмж оруулхаар шийджээ. Тиймээс тэд Англи болон Шотландын дайны үеийн чухал ахмад Сер Хенри Перси гэгддэг Харри Хотспур хэмээх нэрийг нэмж оруулахаар шийдсэн байна. Энэхүү зоригт Англи эр нь Уильям Шекспирийн 4 Герни-д хүртэл дүрслэгдсэн нэгэн юм.
Эвертон: the Toffees
Заримдаа хөлбөмбөгийн клубуудын хоч нь зүгээр л Toffee гэх мэт маш энгийн байдаг. Клуб байгуулагдах үеэр Эвертонт орон нутгийн Toffee гэх дэлгүүр фенүүдийн дунд маш их нэр хүндтэй болсон тул тэд хайртай клубтээ “Toffees” гэх хочийг өгсөн түүхтэй.
Ювентус: La Vecchia Signora /Хөгшин хатагтай нар/
Италийн аваргууд хэд хэдэн хочтой боловч хамгийн алдартай нь хөгшин хатагтай нар юм. Ювентус нь латин хэлний iuventus гэсэн үгнээс гаралтай бөгөөд “залуу нас” гэсэн утгатай юм. Мөн Ювентус нь эртний Ромын залуу бурхан мөн дөнгөж насанд хүрч буй хүмүүсийн дарь эх хэмээн нэрийддэг бурхан юм. Ювентус багийг үндэслэгчид нь ч мөн адил залуу хүмүүс байсан бөгөөд нэрийг ч маш нарийн зөв сонгож өгсөн бололтой. Тэд мөн фэнүүдийн клубт хандах хайр сэтгэл дээр үндэслэн Хөгшин хатагтай гэж нэрлэсэн түүхтэй гэнэ.
Арсенал: The Gunners /Их буучид/
Арсеналын хоч нь клубын гарал үүсэлтэй нягт холбоотой юм. Лондонгийн хойд хэсэгт орших Вотлвич дахь Арсеналын зэвсгийн үйлдвэртэй холбон ярьдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button