ДэлхийТүүх

Түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй 15 мисс бүсгүйчүүд

Дэлхийн миссийн тэмцээнийг 1951 оноос шалгаруулж зохион байгуулж ирсэн түүхтэй билээ.Эхэндээ нэг удаагийн арга хэмжээ маягаар зохион байгуулсан боловч маш алдартай болж чадсан тул жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ болсон юм. Ингээд энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн гайхалтай бусдаасаа онцгой байж чадсан 15 ялагчийг танилцуулья. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс сонгож энэхүү жагсаалтыг гаргах нь хамгийн хэцүү зүйл байсныг эх сурвалжууд тэмдэглэн бичжээ.
Susana Duijm, Венесуэл 1955 оны мисс
Дэлхийн миссийн тэмцээнд түрүүлсэн хамгийн их мисстэй улс бол Венесуэл улс юм. Нийтдээ энэ улсаас дэлхийн мисс зургаан удаа шалгарч байжээ. Хамгийн анхных нь болох Susana нь жүжигчин бөгөөд телевизийн хөтлөгчөөр мөн ажиладаг нэгэн байжээ.
Penelope Coelen, Өмнөд Африк 1958 оны мисс
Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэхүү мисс 18 настайдаа үзэгчдийг байлдан дагуулж Өмнөд Африкийн анхны ялагч болж байжээ. Мөн тэрээр таван хүүгийн эх бөгөөд гэрэл зураг сонирхдог гоо сайхны салоны эзэн байжээ.
Ann Sidney, Нэгдсэн Вант улс 1964 оны мисс
Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд түрүүлсэн эх орныхоо хоёр дахь төлөөлөгч болж байжээ. Ялагч болсныхоо дараа тэрээр дэлгэцийн урлагт хэд хэдэн жижиг дүрт тоглосон бөгөөд Жеймс Бондын кинонд хүртэл тоглоод авчээ.
Madeline Hartog-Bel, Перу улс 1967 оны мисс
Тэмцээнд түрүүлсний дараа тэрээр Парист дараа нь Флоридад очиж амьдарч байжээ. Тэндээ аз жаргалтай амьдарч, охин төрүүлжээ.
Jennifer Hosten, Гренада улс 1970 оны мисс
Тэрээр Air Canada-д ажиллаж байсан бөгөөд удалгүй гэрлэж дараа нь Канадад их сургууль төгсөж, сэтгэл засалч мэргэжилтэй болжээ. Тэрээр хоёр хүүхэд, таван ач зээтэй.
Cindy Breakspeare, Ямайк улс 1976 оны мисс
Тэрээр ялагч болсныхоо дараа загвар өмсөгч хийхээ больж бүхий л амьдралаа хөгжимд зориулжээ. Тэрээр гурван хүүгийн эх юм.
Sarah-Jane Hutt, Нэгдсэн Вант улс 1983 оны мисс
Түүнийг дэлхийг мисс болдог жил олон оролцогчид түүнийг мисс болох эрхгүй байсан гэж үзэж байжээ. Тухайн жил шүүгчдийг хүртэл хүчтэй шүүмжэлж олон арга хэмжээнээс татгалзаж байсан байна.
Linda Petursdottir, Исланд 1988 оны мисс
Linda нь гоо сайхны хатан хаан төдийгүй амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй байжээ. 20 жилийн хугацаанд тэрээр өөрийн компанийг удирдаж амжилтыг олсон бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд зөвлөлийн гишүүнээр оролцож байсан байна.
Aishwarya Rai, Энэтхэг улс 1994 оны мисс
Тэрээр L’Oreal-ийн алдартай жүжигчин, модель, гоо сайхны элч байсан юм. Мөн тэр Англи, Хинди ,Марати, Тамил, Тулу зэрэг таван хэлээр чөлөөтэй ярьдаг. 2007 онд гэр бүл зохиож 2011 онд охинтой болж байжээ.
Priyanka Chopra, Энэтхэг улс 2000 оны мисс
Priyanka нь авьяаслаг дуучин, жүжигчин, загвар өмсөгч юм. Тэрээр олон удаа Энэтхэг болон АНУ-д зохион байгуулагдсан буяны арга хэмжээнд оролцож явсан бөгөөд CAF буяны сан, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны сайн санааны элч төлөөгч юм.
Azra Akin, Турк улс 2002 оны мисс
Алдарт загвар өмсөгч, жүжигчин, бүжигчин бөгөөд маш олон удаагийн шоу нэвтрүүлгийн ялагч юм. Мөн тэрээр Нидерланд болон Англи хэлээр маш сайн ярьдаг.
Rosanna Davison, Ирланд 2003 оны мисс
Тэр мөн адил жүжигчин, дуучин бөгөөд ном зохиогч гэдгээрээ алдартай нэгэн юм. Түүний хамгийн алдартай зохиол нь Өөрийн үзэсгэлэнг бий болго хэмээх зохиол юм.
Ksenia Sukhinova, Орос улс 2008 оны мисс
Тэрээр спорт, уран гимнастик, гүйлтийн спорт сонирхдог нэгэн бөгөөд дэлхийн мисс болсныхоо дараа тэрээр Итали, Испани, Францад загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлж Валентино болон бусад алдартай дизайнеруудын шоунд оролцож байжээ. Ksenia нь дэлхийн мисс мөн ноён дэлхий хэмээх хоёр тэмцээнд хоёуланд нь шүүгчээр уригдаж байсан бөгөөд 2016 онд оролцогчдод асуулт тавих үүрэг бүхий шүүгчдийн нэгээр оролцож байжээ.
Megan Young, Филиппин улс 2013 оны мисс
Жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч тэрээр Филиппин улсаас дэлхийн мисс болсон анхны төлөөлөгч болсон юм. Түүний эцэг нь АНУ хүн харин ээж Филиппин хүн юм. Түүний гэр бүл Филиппинд байдаг бөгөөд тэрээр тэндээ телевизийн карьераа үргэлжлүүлж байгаа ажээ.
Rolene Strauss, Өмнөд Африк 2014 оны мисс
Тэрээр өөрийн төрөлх нутаг болох Өмнөд Африкаас төрсөн гурав дах дэлхийн мисс юм. Тэрээр 2000 онд 8 настайдаа дэлхийн мисс тэмцээнийг үзсэнийхээ дараа бага наснаасаа загвар өмсөх сонирхолтой болж байжээ. 2016 онд тэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийддэг Страусс сан хэмээх өөрийн гэсэн гэр бүлийн буяны санг байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button