Хөлбөмбөг

Премьер лигийн түүхэн дэх Африк тивийн шилдэгүүд

1992 онд Английн дээд лиг Премьер лиг нэртэй болсноос хойш Африк тивийн олон шилдэгүүд сүүлийн 28 жил Премьер лигт авьяас чадвараа харуулж дэлхийн нийтийг бишрүүлэн гайхуулсаар байгаа билээ. Африк тивийн олон ч шилдэгүүд Премьер лигт ирж он жилүүдээ өнгөрөөхийг эрхэмлэдэг бөгөөд Премьер лигийн түүхэн дэх шилдэг Африк тоглогчдын жагсаалтыг энд оруулахаар шийдлээ.

Bruce Grobbelaar
Нэр: Bruce David Grobbelaar
Төрсөн он сар өдөр: 1957/10/6
Төрсөн газар: Дурбан, Өмнөд Африк
Нас: 63
Өндөр: 185 см
Иргэншил: Зимбабве
Байрлал: Хаалгач
Клуб: Зодог тайлсан
1992 онд Премьер лиг эхлэхтэй зэрэгцэн Grobbelaar ид үеээ өнгөрөөсөн нэгэн бөгөөд Ливерпүүлийн төлөө 1992-1994 оны улиралд 34 удаа тоглолт хийж дараа нь Саутхэмптонд тоглосон удаатай юм. Тэрээр тухайн үеийн гайхалтай хаалгачдын нэг байсан билээ. Ливерпүүлтэй цуг лигийн 6 цомд, дотоодын 3 цомыг тус тус өргөсөн бөгөөд мөн 1984 оны Европын цомын финалд тоглож байсан хаалгач юм. Grobbelaar Премьер лигийн түүхэн дэх Африкийн шилдэгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог тамирчин билээ.
Lucas Radebe
Нэр: Lucas Valeriu Radebe
Төрсөн он сар өдөр: 1969/04/12
Төрсөн газар: Совето, Гаутен, Өмнөд Африк
Нас: 51
Өндөр: 186 см
Иргэншил: Өмнөд Африк
Байрлал: Төвийн хамгаалагч
Клуб: Зодог тайлсан
Лидс Юнайтедын Премьер лигийн эрин үе 90 болон 2000-аад оны эхэн үеийн хамгийн алдартай тоглогчидын нэг бол Lucas Radebe билээ. Тэрээр Лидст 10 гаруй жил үнэнчээр зүтгэсэн нэгэн бөгөөд фэнүүдийн хайрыг татсан шилдэг тоглогч юм. Тоглолтын хэмнэлийг гартаа атгаж бусдыгаа манлайлагч африк тоглогч нь Өмнөд Африкийн шилдэг хамгаалагч юм. 00/01оны Аваргуудын лигт Лийдс-ын хамтаар хагас шигшээ хүртэл тэмцэлдэн явсан тэрээр Премьерийн шилдэг хамгаалагч нарыг нэг мөнөөс мөн юм. Түүнийг хүмүүс “Дарга” хэмээн дууддаг байсан бөгөөд асар олон том багуудын саналаас татгалзаж багтаа үнэнч гэдгээ харуулж явсан тоглогч юм. Удалгүй доод лиг рүү унасан хэдий ч багтаа үнэнч гэдгээ баталсаар байжээ. Лийдс-ын төлөө 256 тоглолтонд гарсан байна.
Pierre-Emerick Aubameyang
Нэр: Pierre-Emerick Emiliano Francois Aubameyang
Төрсөн он сар өдөр: 1989/06/18
Төрсөн газар: Лавел, Франц
Нас: 31
Өндөр: 187 см
Иргэншил: Габон
Байрлал: Төвийн довтлогч
Клуб: Арсенал клуб
Дараагийн тамирчин бол Их буучдын үзүүрийн довтлогч Aubameyang юм. Тэрээр 2018 онд клубын рекорд үнээр Германаас хойд Лондонд газардсан түүхтэй. Ирсэн даруйдаа анхны гоолоо хийж Их буучдын фанатуудад одоо ч баяр баяслыг хайрлаж яваа шилдэг тоглогч юм. Тэрээр одоогоор Арсеналын төлөө 120 тоглолтонд 74 гоол, 16 дамжуулалт өгсөн тун сайн үзүүлэлтэй яваа нь түүнийг цаашид Премьер лигт маш чухал нөлөө үзүүлэн гэдгийг батлан харуулж байна.
Kolo Toure
Нэр: Kolo Habib Toure
Төрсөн он сар өдөр: 1981/03/19
Төрсөн газар: Боуакэ, ЗЯЭ
Нас: 39
Өндөр: 178 см
Иргэншил: ЗЯЭ
Байрлал: Төвийн хамгаалагч
Клуб: Зодог тайлсан
Toure мөн л Арсеналын төлөө гэсэн зүтгэлтэй тоглогч байсан бөгөөд Арсенал Премьер лигийн улирлыг ялагдалгүй 55 тоглолт хийхэд маш чухал нөлөө үзүүлж чадсан шилдэг хамгаалагч юм. Тэрээр 2003/04 оны улирал Арсеналтай, 2011/12 оны улирал Манчестер Сититэй тус тус Премьер лигт түрүүлж чадсан юм. Мөн тэрээр Зааны ясан эргийн алтан үеийн нэгэн хэсэгт зүй ёсоор тооцогддог шилдэгүүдийн нэг мөнөөс мөн юм.
John Obi Mikel
Нэр: John Michael Nchekwube Obinna
Төрсөн он сар өдөр: 1987/04/22
Төрсөн газар: Жос, Нигери
Нас: 33
Өндөр: 188 см
Иргэншил: Нигери
Байрлал: Төвийн хагас хамгаалагч
Клуб: Стоке Сити клуб
Mikel 2006 онд Челсид 16 сая фунтээр нэгдсэн бөгөөд 10 гаруй жил клубын гишүүн явсан юм. Челсигийн 350 гаруй тоглолтыг хийж , 2012 онд Аваргуудын лигт түрүүлсэн багийн бүрэлдэхүүнд тоглож явсан удаатай. Нигерийн хагас хамгаалагч маань Премьер лигийн 2 цом, Английн цомд 4 , Лигийн цом, Европа лиг болон Аваргуудын лигт тус тус түрүүлсэн учир яалтачгүй Премьер лигийн түүхэн дэх Африк шилдэгүүдийн нэг мөнөөс мөн юм.
Lauren
Нэр: Laureano Bisan-Etame Mayer
Төрсөн он сар өдөр: 1977/01/19
Төрсөн газар: Лонди Криби, Камерун
Нас: 43
Өндөр: 182 см
Иргэншил: Камерун
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч
Клуб: Зодог тайлсан
Lauren тэрээр Kolo Toure-н адилаар Арсеналын 2003-2004 оны дийлдэшгүй хүч чадалд хувь нэмэрээ оруулсан шилдэг баруун жигүүрийн хамгаалагч юм.
Jay-Jay Okocha
Нэр: Augustine Azuka Okocha
Төрсөн он сар өдөр: 1973/08/14
Төрсөн газар: Энугу, Нигери
Нас: 46
Өндөр: 173 см
Иргэншил: Нигери
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Клуб: Зодог тайлсан
Тэрбээр 2002 ПСЖ клубээс Болтонд чөлөөт агентаар нэгдсэн бөгөөд Сэм Аллардайсын багт 4 улирал тоглохдоо Премьер лигийн эхний 10-т удаа байнга орсон бөгөөд УЕФА цомын шөвгийн 32-т шалгарч байв. Okocha Болтоны фэнүүдийн хайрыг маш ихээр татсан тоглогч байлаа. Хурдан, бүтээлч , өндөр ур чадвартай тоглогч бөгөөд ихэвчлэн довтлох чиглэл гарч байсан бөгөөд түүнийг зарим мэргэжилтнүүд Нигерийн шилдэг тоглогч мөн Премьер лигт тоглож явсан Африк тоглогчидын нэг хэмээн үздэг.
Nwankwo Kanu
Нэр: Nwankwo Christain Nwosu Kanu
Төрсөн он сар өдөр: 1976/08/01
Төрсөн газар: Оверри, Нигери
Нас: 43
Өндөр: 197 см
Иргэншил: Нигери
Байрлал: Төвийн довтлогч
Клуб: Зодог тайлсан
Аяксын хамт гурван улирал 3 дарааллаж аварга цол хүртэж удалгүй Интерт очсон боловч тэр нэг л болж өгсөнгүй. Тиймээс 1999 онд Их Буучидын эгнээнд 4,15сая фунт стерлингээр нэгдэж 197 тоглолт хийн Премьер лигийн хоёр цом болон Английн цомыг мөн хоёр хүртэж чадсан тоглогч юм. Түүний хамгийн гайхалт мөчүүдийн нэг 2:0 оноогоор хожиж явсан Челсигийн эсрэг 15 минутын дотор хат-трек толилуулан багаа ялалт хөтөлсөн явдал байсан юм. Kanu-н биеийн хүчний тоглолт болон хурд сайтай, дээр нь бөмбөг удирдах тал дээр маш чадварлаг нэгэн байсан юм. Түүний техник, ур чадвар , хууралт мөн бүтээлч тоглолт нь түүнийг талбай дээр зогсоошгүй мэт болгодог юм.
Emmanuel Adebayor
Нэр: Sheyi Emmanuel Adebayor
Төрсөн он сар өдөр: 1984/02/26
Төрсөн газар: Ломе, Того
Нас: 36
Өндөр: 192 см
Иргэншил: Того
Байрлал: Төвийн довтлогч
Adebayor 2006 онд Монако клубээс Арсеналд ирсэн бөгөөд 2007/08 улирал тэрээр бүх тэмцээнийг оролцуулаад 30 гоол хийсэн юм. Гэвч удалгүй 2009 дуулиан шуугиантай Сити-тэй нэгдэж Арсеналын эсрэг гоолын баяр тэмдэглэснийхээ дараа Их Буучдын фанатуудын дайсан мэт л болж хувирав. Түүний тоглодог клуб тогтвортой байсангүй Реал Мадрид руу зээлээр тоглосныхоо дараа Тоттенхэмтэй нэгдсэн бөгөөд тэнд тун давгүй үзүүлэлттэй тоглосон юм. 113 тоглолтонд 42 гоол хийсэн бөгөөд удалгүй Кристал Паластай нэгдсэн юм. Түүний эсрэг багийн хамгаалалтыг сэтэлж гүйлт сайтай байсан нь түүнийг “Baby Kanu” гэх хочийг зүүх шалтгаан болжээ.
Riyad Mahrez
Нэр: رياض محرز
Төрсөн он сар өдөр: 1991/02/21
Төрсөн газар: Саркеллес, Франц
Нас: 29
Өндөр: 179 см
Иргэншил: Алжер
Байрлал: Баруун жигүүрийн довтлогч
Клуб: Манчестер сити
Mahrez Премьер Лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай улиралын чухал нэг хэсэг байсан бөгөөд Лестер Ситигийн хамтаар 2015/16 оны улирал Английн Премьер лигт аваргалж чадсан. Мөн тэр улиралд тэрээр 37 тоглолтонд 17 гоол хийж PFA оны шилдэг тоглогч чадсан юм. Удалгүй Манчестер Сити-тэй нэгдэж Премьер лигт дахин нэг түрүүг хүртэж чадсан тун авьяаслаг нэгэн юм. Тэрээр голцуу жигүүрт тоглодог бөгөөд түүний дотогш зүсч орж ирэн солгойгоороо хаалга руу цохих аль эсвэл бөмбөгийг хөндлөн өгөх нь тун аюултай байдаг билээ. Гэсэн хэдий ч тэрээр уян хатан тоглолттой бөгөөд талбайн хаана ч тоглох чадвартай тоглогч юм.
Sadio Mane
Нэр: Sadio Mane
Төрсөн он сар өдөр: 1992/04/10
Төрсөн газар: Сетиоу, Сенегал
Нас: 28
Өндөр: 174 см
Иргэншил: Сенегал
Байрлал: Зүүн жигүүрийн довтлогч
Клуб: Ливерпүүл
2018/19 оны Премьер лигийн мэргэн бууч тэрээр 2014 оны зун Зальцбургээс Саутгемптонд нэгдсэн байсан бөгөөд Премьер лигт хамгийн хурдан хет-трикийг Астон Виллагийн эсрэг толилуулсан юм. J.Klopp-ын удирдлага дор Mane улам сайжирч 2016/17 оны улирал лигийн 27 тоглолтонд 13 гоол оруулсан амжилт үзүүлэв. Salah болон Firmino-н хамтаар шилдэг гурвалыг үүсгэн бий болгосон бөгөөд Премьер лигийн шилдэгүүдийн нэгт зүй ёсоор ордог гайхалтай тоглогч юм. Mane нь уян хатан тоглолттой бөгөөд түүний гол шинж чанар нь оноо авах чадвар, хурд болон хууралт хийх чадвар бөгөөд түүнээс гадна бүтээлч байдал,тэсвэр тэвчээр, хүчний тоглолт, авхаалж самбаа зэрэг нь түүнийг гайхалтай тоглогч гэдгийг баталдаг.
Michael Essien
Нэр: Michael Kojo Essien
Төрсөн он сар өдөр: 1982/12/03
Төрсөн газар: Аккра, Гана
Нас: 37
Өндөр: 178 см
Иргэншил: Гана
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч
Олон хүмүүсээс Челсигийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн анхны Африк хүн хэн бэ?, гурван жилийн хугацаанд клубын улирлын шилдэг гоолыг хоёр удаа хүртсэн нь хэн бэ? гэсэн асуулт асуувал ихэнх нь “Дидье Дрогба” гэж хариулах байх. Гэхдээ энэ нь тийм биш юм. Зөв хариулт нь 2005онд Лионоос 24,4 сая фунт стерлинг буюу тухайн үеийн рекорд үнээр Челсид ирсэн Michael Essien юм. Тэрээр үнэхээр гайхалтай нэгэн байсан бөгөөд гэмтэл бэртэл түүний Англид хийсэн аялалыг дуусгасан гэхэд болно. Гэвч тэрээр Челсигийн хамтаар 9 улиралын нүүр үзэж лигт 2 цом, FA-ын 4 цом болон Аваргуудын лигт түрүүлж чадсан юм.
Mohamed Salah
Нэр: محمد صلاح
Төрсөн он сар өдөр: 1992/06/15
Төрсөн газар: Нагриг, Египт
Нас: 28
Өндөр: 175 см
Иргэншил: Египт
Байрлал: Баруун жигүүрийн довтлогч
Клуб: Ливерпүүл
Түүний анхны Премьер лиг дэх эхлэл үе тийм ч сайн байгаагүйг мэдэх байх. Salah 2014 оны 1 сард Базелаас Челситэй нэгдсэн бөгөөд лигт ердөө 13 тоглолт хийсэн бөгөөд удалгүй Фиорентина дараа нь Ромад очсон. Ингэснээр эцэст нь Ливерпүүл түүнийг 37сая фунт стерлингээр өөрсддөө нэгтгэж чадсан бөгөөд итгэмээргүй хямд наймаа хийгдсэн юм. Түүний Энфилд дэх карьер үнэхээр гайхалтай байгаа бөгөөд Өнгөрсөн 2 улирал Ливерпүүлын хамтаар Аваргуудын лиг болон Английн Премьер лигт тус тус түрүүлсэн билээ. Египтийн хамгийн их амжилттай яваа цорын ганц тоглогч бол тэр юм. Тэр одоо Премьер лигийн хамгийн аюултай тоглогчидын нэг бөгөөд гоол бүтээхэд нь саад болох тун хэцүү юм. Salah нь хоёр улирал дарааллан алтан шаахайн эзэн болж чадсан гайхалтай тоглогч бөгөөд Мерсисайд ирснээсээ хойш 167 тоглолтонд 104 гоол , 43 дамжуулалт өгөөд байна. Энэ нь түүнийг Премьер лигийн түүхэн дэх хамгийн шилдэг Африк тоглогчдын нэг гэж тооцоход хангалттай билээ.
Yaya Toure
Нэр: Gnegneri Yaya Toure
Төрсөн он сар өдөр: 1983/05/13
Төрсөн газар: Боуакэ, ЗЯЭ
Нас: 37
Өндөр: 188 см
Иргэншил: ЗЯЭ
Байрлал: Төвийн хагас хамгаалагч
Yaya Toure 2010 онд ах Kolo-той цуг тоглохоор Манчестер сититэй нэгдсэн бөгөөд тэр улиралдаа 8 гоол, 8 дамжуулалтыг өгсөн юм. Дараагийн улиралуудад 59 гоол оруулж тэр дундаа чухал гоолуудыг хийсэн бөгөөд Манчестер Ситигийн 35 жил хүлээсэн цомыг өргөхөд нь маш том туслалцаа үзүүлсэн шилдэг хагас-хамгаалагч юм. Мөн тэрээр 2013/14 онд 24 гоол оруулж мөн л багаа хоёр дах цомд хөтөлж туслалцаа үзүүлсэн бөгөөд 2017/18 оны улирал дахин гурав дах түрүүгээ хүртэж чадсан юм.
Didier Drogba
Нэр: Didier Yves Drogba Tebily
Төрсөн он сар өдөр: 1978/03/11
Төрсөн газар: Абиджан, ЗЯЭ
Нас: 42
Өндөр: 189 см
Иргэншил: ЗЯЭ
Байрлал: Төвийн довтлогч
Клуб: Зодог тайлсан
Didier Drogba 2004 оны зун Марсель клубээс 24 сая фунт стерлингээр Челсид ирсэн бөгөөд эхний улирал тун хангалтгүй байсан юм. Гэвч тэрээр Челсигийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг болж чадсан бөгөөд 341 тоглолт хийж 157 гоол хийснээс гадна 2012 онд Цэнхэрүүдэд анхны Аваргуудын лигийн цомыг хүртэхэд нь том туслалцаа үзүүлсэн агуу тоглогч юм. Дараа нь хайртай багаасаа явсан хэдий ч 2014 болон 2015 онд эргэн ирж Fa cup , Лигийн цом дээр нь нэмээд Премьер лигтээ ахин түрүүлэн цомынхоо тоог нэмж чадсан юм. Мөн тэрээр мэдээж Зааны ясан эргийн алтан үеийн төлөөлөл мөнөөс мөн юм. Тэрээр эргэлзээгүй Премьер лигт тоглож явсан шилдэг довтлогчидын нэг билээ.
Yakubu
Төрсөн он сар өдөр: 1982/11/2
Төрсөн газар: Бенин хот, Нигери
Нас: 37
Өндөр: 183 см
Иргэншил: Нигери
Байрлал: Төвийн довтлогч
Клуб: Зодог тайлсан
Тэрээр 2000-аад дунд үеээр цойлж гарч ирж байсан тоглогч бөгөөд Портсмут болон Мидлсброд тоглохдоо шилдэг тоглолтуудаа толилуусан нэгэн юм. Тэрээр 2006 оны UEFA цомын финалд Мидлсбро клубын хамтаар тоглож явсан бөгөөд түүнийг өөрсддөө нэгтгэхийн тулд Эвертон 11,25 сая фунт стерлинг зарцуулсан юм. Эвертонд газардсан даруйдаа тун сайн тоглож 21 гоолыг тэдний төлөө хийсэн хэдий ч дараагийн улиралуудад бэртэл гэмтэлийн асуудлууд түүнд нүүрлэж тоглогчын формыг унагаж байсан юм. Тэрбээр удалгүй Лестер рүү зээлээр тоглосон бөгөөд тэнднээс Блэкберн-тэй нэгдэж 17 гоол оруулсан амжилт гаргаж чаджээ. Тэрбээр нийт Премьер лигт 95 гоол хийж чаджээ. Тэр бол Премьер лигийн аль ч багт өөрийн тоглолтыг гаргаж чаддаг байсан бөгөөд очсон баг болгондоо маш том тусыг хүргэж байв. Тэрээр эргэлзээгүй Премьер лигийн шилдэг Африк тоглогчидын нэг мөн юм.

Африк тивийн шилдэгүүд Премьер лигт төрсөөр ирсээр байна.

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button