Сонин хачин

Эрдэнэт хотын гацуур мод дэлхийн хамгийн өвөрмөц гацууруудын нэг..

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн өвөрмөц 11 гацуур мод

Бидний амьдардаг улс орон, газрын байршил зэрэг нь хаана байдаг нь огт хамаагүй бид бүгд л шинэ жилийн баяр баясгаланг тэсэн ядан хүлээж суудаг билээ. Энэ мөч ч улам бүр ойртсоор байна. Мэдээж хэрэг энэ гайхалтай баярын гол бэлгэдлийн нэг болох үзэсгэлэнт гацуур модгүйгээр энэ баярыг төсөөлөхын аргагүй билээ. Жил бүр дэлхийн олон хотууд гацуур модныхоо өвөрмөц онцлог, дизайныг бий болгож жуулчид төдийгүй ард иргэддээ том бэлэг барьдаг билээ. Ингээд хамгийн гайхалтай 11 гацуур модод

 

Вильнюс, Литва
Үндэсний гацуур мод. Ер бусын боловч сэтгэл татам дизайн.

Харин энэ бол манай Эрдэнэт хотын энэ жилийн сүлд мод юм. Дизайны Литва хотын гацуур модтой адил төстэй.

 

 

Турин,Итали
Энэхүү гайхмаар үзэсгэлэнтэй гацуур мод нь Пиазза Кастелло хотод байрладаг.

 

Тегусигалла, Гондурас
Хэмжээ болон өвөрмөц байдлаараа гиннесийн номонд бичигдсэн байна. Үүнийг бүтээхэд бараг 3000 хүн оролцжээ.

 

 

Парис, Франц
25м урт , эгц доошоо харсан энэхүү гацуур нь Францын Galeries Lafayette худалдааны төвийг чимдэг.

 

Нью Йорк, АНУ
Рокфеллер төвийн гацуур мод. Уламжлалт мөн загварлаг.

 

Рио де Жанейро, Бразил
Рио хотын зул сарын 82 метр өндөр гацуур моднууд нь дэлхийд гайхагддаг гайхалтай зүйл юм.Лагоа нуурын дунд хөвөгч тавцан дээр баригдсан бөгөөд жил бүр гацуур модыг өөр өөр байдлаар чимэглэж баяраа тэмдэглэдэг.

 

Тайпей, Тайвань
ЛЕД гэрлээр хийсэн энэхүү содон модны өндөр нь 36метр орчим юм. 12 сарын турш нар жаргах тоолон энд гэрлийн шоу болдог байна.

 

Вашингтон, АНУ
Энэ болн АНУ-ын үндэсний гацуур мод юм. Нийслэлд хүрэхийн тулд гацуур мод нь Аляскаас 7000 км замыг туулж очиж байжээ.

 

Библос, Ливан
Энэхүү 35метр өндөр нь барилга нь дэлхийн хамгийн эртний боомтод байрладагаараа онцлог юм.

 

Губбио, Итали
Губбио хотын оршин суугчид энэ асар том гацуур модыг хотынхоо хаанаас ч харж чаддаг нь гайхалтай юм. Ингино ууланд байрладаг энэхүү үзэсгэлэнт загвар нь 650 гаруй метр өндөртэй юм. 1991 онд Гиннесийн номонд орж байжээ.

 

Мелбурн, Австрали
Энэ гацуур нь хагас сая гаруй Лего тоглоомоор баригдсан гээд бод доо. Үнэхээр гайхалтай.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button