ДэлхийХөлбөмбөг

Тэд өмнө нь ч баян байсан

Олон хөлбөмбөгчид маш ядуу гэр бүлээс гаралтай байдаг бөгөөд бүхнийг даван туулж ялан дийлсэний эцэст амжилтанд хүрсэн байдаг. Харин чинээлэг гэр бүлд өссөн цөөхөн тамирчид байдаг байна. Зарим тамирчид зөвхөн мөнгөний төлөө хөлбөмбөг тоглодог бөгөөд цалин хөлсний тал дээр үргэлж маргаан гарч байдаг нь нууц биш юм. Магадгүй тэд баян болсон даруйдаа бүх зүйл өөрчлөгдөнө гэж боддог байх. Гэвч энэ зөвхөн заримынх нь л бодол. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд үргэлж хичээнгүйлэн тоглодог тоглогчид ч байдаг. Тэдэнд мөнгө чухал биш. Харин өөр нэг мөнгө чухал биш хэсэг тоглогчид бол угийн ямар нэгэн санхүүгийн бэрхшээлгүй тоглогчид юм. Тэд заавал хөрөнгөтэй чинээлэг амьдрахыг зорих шаардлагагүй юм. Ингээд хөлбөмбөг тоглодог болохоосоо өмнө баян байсан тоглогчидын жагсаалтыг харцгаая.

 

 

Уго Ллорис
Францын шигшээ болон Тоттенхэм Хотспур клубын хаалгач болон ахлагч Уго Ллорис нь энэ жагсаалтанд багтах бөгөөд түүний гэр бүлийн амьдрал түүнийг төрөхөөс авахуулаад ямар ч эдийн засгийн хүндрэлгүй байсан юм. Түүний ээж Мари хуульч мэргэжилтэй бол эцэг Люк нь хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй юм. Ллорис Францын зүүн өмнөд эрэг, Ниццад өсч багаасаа спортоор хичээллэсэн ба түүнд карьераа эхлүүлэхэд нь ямар саад бэрхшээл байгаагүй юм. Тэрээр анх теннисээр маш ирээдүйтэй авьяаслаг нэгэн байсан бөгөөд хожим нь 13 насандаа хөлбөмбөгч болох мөрөөдлөө нэн тэргүүнд тавьсан гэдэг. Түүний хөрөнгө одоогоор 30 сая долларын хэмжээтэй тэнцэхүйц юм.

 

Робин ван Перси
Премьер лигийн шилдэг довтлогчидын нэг асан Нидерландын шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч Робин ван Персигийн эцэг эх хоёул уран бүтээлч мэргэжилтэй юм. Түүний аав гайхалтай уран барималч бол ээж нь алдартай зураач болон үнэт эдлэлийн дизайнер ажээ. Гэвч тэдний хүү ван Перси хөлбөмбөгийн урлагийг сонгосон бөгөөд эцэг эх нь ч ямар ч санхүүгийн бэрхшээлийг түүнд үүрүүлээгүй юм. Түүний эцэг эх удалгүй салахад тэрээр аав дээрээ өсжээ. Арсенал болон Манчестер Юнайтед клубуудэд тоглож явсан довтлогчийн хөрөнгө 50сая орчим доллартай тэнцэхүйц юм.
Жерар Пике
Тэрээр чинээлэг гэр бүлд төрсөн бөгөөд Испанийн хамгийн шилдэг ахлах сургуульд сурч байжээ. Пике Барселонагийн хамтаар бүхий л тэмцээнд ялалт байгуулсан бөгөөд Колумб поп од Шакиратай гэрлэсэн билээ. Түүний эцэг хуульч болон бизнесмен бол ээж нь Барселона эмнэлгийн захирал юм. Пике нь мөн спорт, хэвлэл мэдээллийн хөрөнгө оруулалтын групп болох Космосыг үүсгэн байгуулагч юм.
Түүний одоогийн хөрөнгө 40 сая доллар. Мөн түүний долоо хоногийн цалин 165,000 паунд бөгөөд дэлхийн хамгийн өндөр цалинтай хамгаалагчдын нэг юм.

Патрик Бэмфорд
Челси клубын хуучин довтлогч Патрик Бэмфорд нь одоо Лийдс Юнайтедын тоглогч бөгөөд түүнд АНУ-ын Харвардын Их Сургуульд сурах боломж байжээ. Бэмфорд нь JCB -г үндэслэгч Жозеф Бэмфордын хамаатан юм. Тэрээр одоогоор Лийдсийн хамгийн өндөр цалинтай тоглогч бөгөөд түүнд өөр олон чадварууд байдаг юм. Тэрээр мэргэжлийн хийлч болон төгөлдөр хуурч. Мөн дээр нь түүний боловсрол эзэмшсэн байдал нь түүнд Харвардаас тэтгэлэг өгөх хэмжээнд хүрсэн байдаг байна.

 

Фрэнк Лампард
Челси клубын ахлах дасгалжуулагч Фрэнки нь тоглогчийн хувьд агуу тоглогчдын нэг байсан билээ. Түүний өмнөх болон бага насны амьдрал тийм ч хэцүү байгаагүй бөгөөд авга ах Харри Реднапп, аав Фрэнк Лампард Снр нар түүнд мэргэжлийн хөлбөмбөгч болох замналыг засаж өгсөн гэхэд болно. Тэрээр залуудаа өндөр төлбөртэй Эссэксийн их сургуульд сурч байсан бөгөөд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байжээ. Одоогоор түүний хөрөнгө 90 орчим сая долларт хүрээд байна.

 

Кака
Рикардо Изексон дос Сантос Лейте буюу Какагийн амьдрал бусад Бразил тоглогчид шиг тйим ч хүнд хэцүү байгаагүй юм. Тэрээр Бразилийн нийслэл дэх чинээлэг гэр бүлээс гаралтай нэгэн билээ. Түүний хоёр ах мөн адил хөлбөмбөгчид байсан юм. Түүний эцэг нь инженер хүн харин ээж нь сургуулийн багш байжээ. Түүний гэр бүлд ямар нэгэн санхүүгийн бэрхшээл огт гардаггүй байсан аж. Кака 90 сая орчим долларын хөрөнгөтэй.

 

Марио Гётце
Түүний эцэг Юрген Гётце нь нэрт профессор хүн бөгөөд одоо Дортмунтын Технологийн их сургуульд ажилладаг нэгэн юм. Мэдээж анх Марио Гётцег Дортмунд дахь ахиц дэвшилд түүний эцгийн ашиг тус маш ихээр байсан юм. Мариогийн одоогийн хөрөнгө 50сая доллар.

 

Андрей Пирло
Түүнийг мэдэхгүй хүн үгүй билээ. Алсын хараа, бөмбөгөө хянах, техник, бүтээлч, дамжуулалт, чөлөөт цохилт гээд түүний чадваруудыг нэрлээд баршгүй юм. Харин түүний аав түүнийг алдар нэртэй болохоос өмнө мөн л алдартай нэгэн байжээ. Түүний аав 1982 онд Брешиа хотод гангийн компани байгуулж гэр бүлийн том бизнесийг эхлүүлсэн гэдэг. Одоогийн ELG Steel компани бөгөөд Андрей Пирло энэ бизнест одоо ч хувьцаа эзэмшдэг юм. 41 настай Итали эр мөн усан үзмийн тариалан эрхэлдэг бөгөөд түүний хөрөнгө 50 сая доллар юм.

 

Faiq Jefri Bolkiah
Faiq Jefri Bolkiah бол Брунейн Эзэн хааны гэр бүлийн гишүүн, ханхүү бөгөөд одоо Португалийн Маритимо клубт тоглож яваа юм. Түүнийг дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин гэдгээр нь хүмүүс илүү мэддэг юм. Түүний хөрөнгө 20 тэрбум доллараар хэмжигджээ. Ийм хөрөнгөтэй тоглогч түүнээс өөр хаана ч байхгүй юм.

 

Ахмед Мидо
Тэрээр Египетийн хөлбөмбөгийн менежер болон довтлогчоор тоглож явсан эрхэм юм. Чинээлэг гэр бүлд өссөн түүнийг хөлбөмбөгийн замнал руу ороход ямар нэгэн саад бэрхшээл юу ч байгаагүй юм. Түүний эцэг Хоссам Васфи өөрөө мэргэжлийн хөлбөмбөгчин явсан бөгөөд дараа нь өөрөө амжилттай аялал жуулчлалын агентлаг байгуулж чаджээ. Мидогийн хөрөнгө 13 сая доллар.

 

Марио Балотелли
Италийн мэргэжлийн хөлбөмбөгчин тэрээр баян чинээлэг айлд төрөөгүй юм. Түүний эцэг эх Гана улсын цагаачид байжээ. Түүнийг багад нь чинээлэг амьдралтай хосууд үрчилж авсан юм. Түүний төрсөн эцэг эх нь асран хамгаалахын төлөө тэмцэж байсан боловч хүүгээ бодож тэдэнтэй цуг байх нь илүү өөрт нь дээр гэж үзсэн гэдэг. Одоо тэрбээр 80 сая долларын хөрөнгөтэй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button