ДэлхийХөлбөмбөг

Месси Роналдо таны бодож байснаас ч илүү нийтлэг өрсөлдөгчид

Месси Роналдо хоёрын хамгийн агуу нь хэн бэ? энэ асуулт дэлхий нийтийг маш ихээр хооронд нь маргалдуулж, талцуулж, тээнэглзүүлж байдаг нь нууц биш. Өнөө шөнө тэд 2018 оны 5-р сараас хойш анх удаа бие биенийхээ эсрэг Аваргуудын лигийн хүрээнд гарч ирнэ тоглох гэж байна. Дээрх асуултанд заавал хариулт хэрэгтэй юу? Тэд хоёулаа л шилдэг нь гэх хүмүүс маш олноор бий. Гэвч тэднийг өрсөлдүүлэх нь илт байдаг нь үнэн юм. Энэ нь ч зөв шийдэл тэд бол цэвэр өрсөлдөгчид билээ. Роналдо их зантай, чанга , ширүүн, сөргөлдөөнтэй мэт харагддаг бол Месси хаалттай, хэт дотогшоо, ихэвчлэн хэн нэгэнтэй харьцаад байдаггүй мэт харагддаг. Гэвч тэд энэ тал дээр шал өөр ч байж болно. Харин тэдний юу адилхан болох талаар тэдний адилхан нийтлэг чанаруудын талаар уншаад үзээрэй. Энэ хоёр агуу тамирчидыг юу нэгтгэж байгааг судлаад үзье.

 

1. Тэдний гарал үүсэл ижил
Тэд хоёул жирийн л нэгэн гэр бүлээс гаралтай юм. Криштиано Мадейрад ядруухан амьдардаг Хосе Динис Авейро болон түүний эхнэр Мария Долорес нарын өсгөсөн дөрвөн хүүхдийн хамгийн бага нь байжээ. Түүний эцэг цэцэрлэгч бол ээж нь энгийн л нэгэн тогооч байв.

Харин Леогийн хувьд гангийн үйлдвэрийн менежер мэргэжилтэй Хорхе Месси болон түүний эхнэр Селия Куччиттини нарын дөрвөн хүүхдийн гурав дах хүү болон төржээ. Тэд хоёул хөлд орсон мөчөөсөө эхэлж хөлбөмбөг гэдэг зүйл рүү тэмүүлсэн хүмүүс юм. Тэд үүндээ ч эргэлзэлгүй мөрөөдлийнхөө төлөө тэмцэж Роналдо 12-тай байхдаа анх удаа Мадейрагаас явж Лисбонд очин тэнд Спортинг клубт тоглож эхэлсэн юм. Харин 12-тай Лео Аргентинаас Испанийг зорихдоо ихээхэн уйлж байсан гэдэг.

2. Анх дебют хийхдээ л тэд агуу нэгэн болохоо харуулсан.
Роналдо 2002 оны 10 сарын 7-нд 17 настай байхдаа Спортингийн төлөө анхны тоглолтоо хийсэн юм. Харин Месси Барселонагийн төлөө 2003 онд 16 настайдаа Португийн эсрэг нөхөрсөг тоглолтонд 75 дахь минутанд гарч ирж байжээ. Тэд анхны тоглолтондоо гарч ирэхдээ л дэлхийд ямар их амжилт авч ирэхээ харуулж байсан гэдэг. 2003 онд Роныг шинэ Жорж Бест хэмээн магтахад тэрээр “Oлон жилийн турш түүнийг цөөн нэгэнтэй харьцуулж байсан, энэ миний хувьд анхны магтаал болж байна” хэмээн хэлж байжээ. Харин Барселонагийн туслах менежер Хэнк тэн Кате Мессигийн анхны тоглолтын талаар хэлэхдээ “Тэр бүх насаараа бидэнтэй тоглож байсан юм шиг санагдсан” хэмээн хэлж байжээ. Мессиг анх бэлтгэл хийж байгааг харсан Роналдиньо түүнийг дэлхийн шилдэг болно гэж хэлсэн удаатай юм.

3. Тэд амжилтандаа чухал ач холбогдол өгдөг.
Мессигийн хувьд Испанийн Пичичи цомыг сүүлийн 4 жилийн гардаж өнгөрсөн 11 улиралд 7 удаа түрүүлжээ. Харин тус 11 улиралын 3т нь Роналдо Пичичи цомыг хүртсэн.Роналдо 2017 онд финалд гайхалтай тоглолтыг үзүүлж Реал Мадридад таван аваргын дөрөв дэхийг нь авч ирсэн гэхэд болно. Гэвч тэрээр Реалд Барсагийн Месси шиг хүндлэгдсэн нэгэн байгаагүй хэмээн зарим хүмүүс дүгнэдэг байна.
4. Ялагдалыг хэзээ ч тэвчихгүй.
Тэд хоёул ялагдалын амтыг мэдрэхийг хүсдэггүй. Багийн л өөрсдөөрөө ялалтын үнэ цэнийг мэдэрч үргэлж л ялах дуртай хүмүүс байжээ. Тэдний ялагдалын дараах сэтгэл хөдлөл болон тоглолтын дундах уур хилэнгийн илэрхийлэл хэдий өөр байж болох ч яг тэр мөчид тэд ижилхэн зүйл мэдэрдэг. Месси ялсан ялаагүй нь хамаагүй тоглолтонд гоолдоогүй л бол хэтэрхий их гунирхдаг нэгэн юм. Харин Роны хувьд тэр бүхнийг фэнүүдийнхээ нүдэн дээр ил гаргадаг билээ. Түүний гаргаж буй сэтгэл хөдлөл болон түүний мэдэрч байгаа зүйлийг фэнүүд бүгд харж түүнд дүгнэлт хийж түүнийг хайрладаг билээ.

5. Өөрсдийгөө бий болгосон.
Тэд цаг хугацаа явах тусам өөрсдийгөө шинээр бий болгож хувьсан өөрчлөгдөж байна. Тэд өөрсдийгөө өөрчлөж өөрчилсөөр л байгаа. Роналдо жигүүрт хэт сайн байсан ч бэртэл гэмтэл болон нас явахын хэрээр тэрээр өөрийгөө шинэчилж довтлогчийн байрлалыг туршсан нь түүнийг хамгийн хэцүү довтлогч болгосон. Месси ч мөн адил байрлал сольсон, туршсан түүний 10 дугаарын байрлалыг та бүхэн санаж байна уу?

6. Тэд бие биеэндээ хэрэгтэй.
Месси, Роналдо нар хоёул нэгэнтэйгээ өрсөлдөх чадваргүй байсан бол тэд ийм амжилтанд хүрэх байсан болов уу ? Үгүй байх. Алдарт Ники Лауда, Жеймс Ханттай өрсөлдсөн тухайгаа ярихдаа “өрсөлдөгчтэй байх нь ерөөл” гэж хэлсэн байдаг. 2013 онд Роналдо Хетафегийн эсрэг хет-трик толилуулахад Месси хэдхэн цагийн дараа Осасунагийн эсрэг покер хийж үзүүлсэн байдаг. Та нар юу гэж бодож байна? Магадгүй таныг өдөөх хэн нэгэн нь байхгүй бол та хөгжихөө болино. Үүн шиг хэрэв тэдний нэг нь байгаагүй бол нөгөө нь 25 гоолтой мэргэн бууч болсондоо сэтгэл нь бүрэн ханах болно.

Эх сурвалж: BBC.com

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button