"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАНДэлхий

Жо Байден эхний 100 хоногтоо 100 сая хүнийг вакцинжуулахаа амлалаа.

АНУ-ын 46-р ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр бүрэн эрхийнхээ эхний өдрөөсөө ковид-19ын эсрэг авах арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.         Тэрээр эхний ээлжинд вирусыг зогсоож чадахгүй ч 100 сая хүнд ковид-19ын эсрэг вакциныг өөрийн ажлын эхний 100 хоногт хийнэ гэдгээ амлажээ. Жо Байден ирэх оны 1 сарын 20-нд албан тушаалаа албан ёсоор хүлээн авах юм. Ингэснээр тэрээр өөрийн тусгай эрүүл мэндийн баг бүрэлдэхүүнээ танилцуулж ковидын эсрэг арга хэмжээ тууштай авах болно гэдгээ хэлжээ. Дээрээс нь Pfizer/BioNTech вакциныг баталсан тайланг танилцуулж, Америкт нэвтрүүлэх боломж бололцоог нээжээ. АНУ-ын халварт өвчин шинжээч Доктор Энтони Фаучи ирэх долоо хоногоос эхлэн олон нийтийн вакцинжуулалт эхлэх бүрэн боломжтойг дуулгав. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп вакцинжуулах “Warp Speed” үйл ажиллагааны дээд уулзалтанд оролцсон бөгөөд 1 сарын дундуур гэхэд 24 сая хүнд вирусын эсрэг вакцин хийгдэнэ хэмээн найдаж байна. Одоогоор АНУ-д 15 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 286.000 гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC.com

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button