Дуу хөгжимМонгол

Ганцаарчилсан уран бүтээлээ удахгүй цацах болно.

Удахгүй өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгох гэж байгаа Б.Дуулим

Энэ жил СУИС-т элсэн орсон Б.Дуулим маань жүжигчний мэргэжилээр суралцаж байгаа бөгөөд энэ мэргэжил нь дуулах болон бүжиглэх, жүжиглэх зэрэг олон тал талын авьяасыг гаргадаг учир энэхүү мэргэжлийг сонгосондоо баяртай байгаа гэжээ. Мөн өөрөө бүх төрлийн жанраар дуулах дуртай хэдий ч поп дуу дуулах хамгийн дуртай гэнэ.Тэрээр урлагийн гэр бүлд өсөж гурав дах үеэ залгамжлаад дуучин болж байгаадаа тун сэтгэл өндөр байгаа юм. Түүний өвөө эмээ та бидний сайн мэдэх Монгол Улсын Гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэн харин түүний аав нь дуучин Баттулга гэдгийг бид мэднэ. Б.Дуулим нь олон түмний хайрыг богинохон хугацаанд татсан ирээдүйтэй дуучидын нэг билээ. Тэрбээр дуулахаас гадна төгөлдөр хуур, ятга, бишгүүр зэрэг хөгжимүүдийг тоглочихдог авьяастай. Тэрээр цаашдаа аавтайгаа хэд хэд уран бүтээл хийж гаргачихаад ганцаарчилсан уран бүтээлээ хийхийг төлөвлөж байгаа гэнэ. Монголынхоо ард түмэнд танигдсан сайн дуучин болохыг тэрээр хичээж байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button