Гэр бүлЗөвлөгөө

Та бага насны хүүхэдтэй бол эдгээрийг заавал мэдэх ёстой

Дэлхийн өнцөг булан бүр дэх эцэг эхчүүд хүүхдийн талаарх интернетээс сонссон эсвэл олж уншсан байж магадгүй гэсэн байнгын цуу яриа мэт зөвлөгөөнүүд хэр ор үндэслэлтэй гэдгийг судлацгаая. Энэ дотроос хамгийн өргөн тархсан эцэг эхийн итгэдэг зүйлс юу вэ?1. Хүүхдүүд ядарсан үедээ аяндаа унтдаг.
Бид бүгд ядарсан үедээ унтдаг шиг нялх хүүхэд мөн тэгдэг гэж боддог. Энэ нь огт тийм биш бөгөөд харин эсрэгээрээ хэт их ядарсан үедээ нялх хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнөө хөгжүүлж байдаг байна. Заримдаа энэ нь улам даамжирж улам ядрах тусаа унтах нь хэцүү болж, шөнийн цагаар олон удаа сэрдэг.
2. Хүүхэд 18-24 сараас хэтрэхгүй жорлон(коршонк) хэрэглэж сурах ёстой
Яг үнэндээ үүнд тодорхой цаг хугацаа гэж үгүй. Эмч нарын үзж байгаагаар эцэг эхчүүд энэ явцыг түргэсгэхийг хүсч живх солихоос залхдагаас болдог хэмээн үздэг байна. Мөн коршонк нь дээр сууж эхлэх хугацаа нь 21-36 сарын хооронд байхад хангалттай гэж үздэг байна.
3. Хүүхдийн шүд чухал тул байнга аманд нь юм хийх хэрэгтэй.
Хүүхдийн хэл, сонсгол хоорондоо маш нягт холбоотой байдаг тул хүүхэд ямар нэгэн зүйл үргэлж зажилж амандаа хийдэг бол тэр нь дуу ялгаж таньж чаддагүйд хүрдэг байна. Харин байнгын ам нь сул байвал ярианы чадвар эрт илэрдэг гэдгийг тогтоожээ.

4. Телевизны дуу чимээ тэдэнд саад болдоггүй.
Энэ нь огт ор үндэслэлгүй юм. Бага насны хүүхдүүд олон зэрэг зүйлс хүлээн авах чадваргүй байдаг тул зурагтны өмнө тоглож байхад үед нь зурагтны дуу чимээ тэдний анхаарлыг хоёрдуулж тоглож буй зүйлдээ төвлөрч чаддагүй байна. Дээр нь 2-оос доош насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг удаашруулж болзошгүй гэдгийг эрдэмтэд хэлсэн. Харин 2-оос дээш насны хүүхдүүд насны онцлогтоо тохирохгүй зүйлсийг сонсож, өдөр тутмын ярианыхаа нэг хэсэг болгож, оюун санаандаа тогтоох аюултай юм.
5. Хүүхдүүд 3 нас хүрэхээсээ өмнө сурч мэдэх хэрэгтэй. Учир нь хүүхдийн тархи 3 настайдаа хөгжлийн оргилд хүрдэг.
Энэ бол маш хор хөнөөлтэй зүйл юм. Энэхүү яриаг тархины үйл ажиллагааны шинжлэх ухааны тайлбарыг буруу ойлгосны үр дүнд гарч ирсэн хэмээн үздэг. Үүнийг 1999 онд Жон Т.Бруэр өөрийн номондоо тайлбарласан байдаг байна. 3 наснаас хойш зөв төлөвшөөгүй бол хүүхдийн IQ бага байх болно гэдэг нь худлаа зүйл юм. Энэ нь зүгээр л хүүхэд 3 насандаа амьдралынхаа хамгийн гайхалтай үйл явдлын талаар тогтвортой хариу үйлдэл үзүүлдэг талаарх л зүйл юм. Зарим нь тархиндаа тогтвортой ул мөр үлдээдэг гэсэн үг. Энгийнээр хүний тархины нэг үйл явц бөгөөд 3-настай хүүхэд хурдан суралцахтай огт холбоогүй ажээ.
6. Хөлд оруулагч нь хүүхдүүдийг хурдан алхаж эхлэхэд нь тусалдаг.
Хэдийгээр энэ зүйл нь таны хүүхдийг таны хяналтанд байлгах ашигтай боловч хүүхдэд хор хөнөөлж үзүүлж байж болзошгүй юм. Энэ зүйл нь хүүхдийн хөлний буруу булчинг бэхжүүлэхэд хүргэх аюултай бөгөөд үе мөч мөн өвдгөнд нэмэлт ачаалал өгдөг тул араг яс буруу үүсэх эрдсэлтэй байдаг байна. Ийм эрсдэлүүдийг олноор агуулдаг тул 2004 оноос хойш Канадад нялх хүүхэд хөлд оруулагчыг албан ёсоор хоригложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button