Хөлбөмбөг

Стивен Жеррард: Бидний хооронд ямар нэгэн холбоо байхгүй ч би ганц л зүйл хэлнэ.

Рейнжерс клуб өөрсдийн хуучин залуу тоглогч Билли Гилмурыг Челсигээс зээлээр авах тухай саяхан хэвлэл мэдээлэлээр цацагдаад байсан билээ.Билли нь өөрийн карьеараа Шотландын Рейнжерс клубт эхлүүлж байсан бөгөөд Стэмфорд Бридж рүү £500,000 фунт стерлингээр 2017 онд шилжиж байсан юм. Харин энэ талаар Рейнжерсийн багийн ахлах дасгалжуулагч Стивен Жеррард үгүйсгэлээ.
Стивен Жеррард хэлэхдээ:
Сонин хэвлэлээр үргэлж л иймэрхүү яриа гардаг, олон тоглогчдын талаар үргэлж таамагаа бичиж байдаг. Минийхээр бол Билли Гилмур Челсид байр сууриа олчихсон тоглогч. Би Фрэнкээс түүнтэй цуг байгаадаа баяртай байгаа гэдэг үгийг үргэлж сонсдог. Тэр бол шилдэг бяцхан тоглогч шүү. Гэхдээ клуб болон бидний хооронд ямар нэгэн холбоо байхгүй. Энэ талаар л би хэлж чадна. Гэхдээ миний хэлэх зүйл бол тэр гайхамшигтай бяцхан тоглогч. Бид түүнд үргэлж сайн сайхныг хүсдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button