Хөлбөмбөг

Фрэнк Лампард О.Г.Сульшерийг өмөөрөв.

Челси клубын ахлах дасгалжуулагч Фрэнк Лампард Оле Гуннар Сульшерийг өмнө нь Улаан чөтгөрүүдийн тоглогч байсан учраас илүү их шүүмжлэл хүлээж аваад байгаа хэмээн үзжээ.
Саяхан Манчестер Юнайтед Аваргуудын лигийн шатнаас хасагдаж Европа лиг рүү унасан бөгөөд ахлах дасгалжуулагч Олег гол буруутан болгож түүнийг фанатууд болон хэвлэл мэдээлэлүүд ихээхэн шүүмжлээд байгаа билээ. Тэд Премьер лигт 4 дэх ялалтаа байгуулж хүснэгтийн дээгүүр бичигдэж байгаа билээ. Гэсэн хэдий ч Герман дахь ялагдал нь түүний байр суурийг дахин ганхуулаад байгаа юм. Ялагдал бүр дээр түүнийг шүүмжилж Юнайтедыг урагшуулах хүн биш хэмээн зарим хүмүүс таамаглаж байна. Харин энэ талаар яг түүнтэй ижил тоглож явсан клубээ удирдаж буй Фрэнк Лампард зүгээр л түүний өмнө нь клубын нэг хэсэг байсан явдал нь байдлыг илүү ноцтой болгож байгааг дурьджээ. Тэрээр :
Бид бүгд л сайн муу цаг үеүүдийг даван туулж байна. Энэ үнэхээр хүнд ажил шүү. Би Олегийн байр суурийн талаар хэдэн үг хэлмээр байна. Би энэ асуудлыг ойлгож байна. Чи энэ клубт өмнө нь тоглож явсан бол хүмүүс чамайг өөр өнцгөөр хардаг гэж би бодож байна. Магадгүй тэдний зарим нь чи энд тоглож явсан учраас л энэ ажлыг авсан гэж боддог байх. Тэдний шүүмжлэлийн ихэнх нь үүнтэй л холбоотой. Харин бид бүхэн үүний эсрэг тэмцэх ёстой. Би ч бай, Оле ч бай, энэ ажлыг авсан хэн ч бай хамаагүй бүгд л шүүмжлэлийг даван гарах чадалтай байх хэрэгтэй. Тиймээс зүгээр л ажлаа үргэлжлүүлээрэй. Оле хөшигний ард яг над шиг зүйл мэдэрч яг л над шиг ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

 

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button