Хөлбөмбөг

Гари Невилль: Премьер лигийн аварга авах өрсөлдөөний одоогийн дүн шинжилгээ

Английн Премьер лиг аль хэдийн 10-н тойрогийн босгийг давсан бөгөөд одоогоор хүснэгт тун сонирхолтой явж байгаа билээ. Гари Невилл өөрийн подкаст дээр Премьер лигийн өнөөгийн тоглолтын байдалд үндэслэн дүн шинжилгээ хийжээ.

-Манчестер Сити зөв шатандаа орсон боловч төгс биш байна.
Сити улирал эхлээд төдийлөн харагдахгүй байгаа ч Пеп зүгээр суухгүй. Хэрэв Ливерпүүл сүүлийн хоёр улирал шигээ түвшинд байсан бол тэднээс олон оноо тасрах байлаа.
Манчестер Ситиг хэзээ нэгэн цагт төгс шатандаа орохыг бид бүхэн бүгд мэдэж байгаа. Тэдний түвшин одоогоор урьдынх шигээ биш.

-Манчестер Юнайтед зовнил.
Оле Гуннар Сульшерийн тогтворгүй байдал үүнд нөлөөтэй. Хэдий Юнайтед төдийлөн гайхалтай тоглолт үзүүлэхгүй байгаа ч хүснэгтийн байрлалаараа бусдыг гайхуулж байна. Тэдний санаа зовнил бол байнгын тогтворгүй тоглолт юм. Тэд зайлшгүй өөрсдийн таних тэмдэг болсон тогтвортой тоглолтоо олох хэрэгтэй.

-Челси жинхэнэ аюул
Тэд хамгаалалт, довтолгооны төгс тэнцвэрийг олсон мэт байна. Тэднийг долоо хоног бүр үзэх тусам надад илүү их сэтгэгдэл төрж байгаа. Тоттенхэм Сити болон Арсеналын эсрэг юу хийснийг би харсан. Харин Челси шал өөр байсан нь надад ийм зүйл бодогдоход хүргэлээ. Тэд бүр хожихоор ч байсан. Тоглолтын сүүлийн мөчүүдэд тэдэнд том боломжууд байсан. Фрэнк Лампардын баг хийхийг хүссэнээ хийж чадаж байна. Минийхээр одоогоор Спурсээс илүүтэй лигт түрүүлэх боломж өндөр байна гэж харж байна. Учир нь Канте, Тиагу Силва зэрэг цом руу хөтөлж чадах тоглогчид тэнд бий. Тэд бол жинхэнэ аюул занал.
-Спурс ухаалаг арга барил мөн бага зэргийн аюултай
Тэд Юнайтед, Сити, Челси ,Арсенал клубуудын эсрэг боломжит 12 онооноос 10 оноо авсан. Тоглогчидын анхаарал тун өндөр зэрэглэлийнх, Жозе тэдэнд итгэл найдвараа өгсөн. Тэд том тоглолтуудыг удирдаж, ухаалаг арга барил ашиглаж, тоглолтыг өөртөө ашигтай эргүүлж байгаа нь тэднийг аюулын дохио болгож байна. Тэд топуудын эсрэг хэрхэн тоглохоо харууллаа. Клопп болон Пептэй өрсөлдөх чадвартай гэдгээ мэдрүүлж байна.
-Ливерпүүл гол фаворит хэвээрээ, гэвч
Хамгаалагч нарын удаан хугацааны гэмтэл бэртэл тэдэнд саад болсонгүй. Би өмнө нь Ван Дайктай бол хэн тэдэнтэй хэн ч ойртож чадахгүй мөн тэднийг түрүүлнэ гэж хэлж байсан. Би одоо ч энэ бодолдоо үнэнч хэвээр байна. Гэвч тэдний эсрэг жижиг жижиг асуудлууд бий болж байна. Энэ нь Сититэй адилхан нөхцөл байдал тул лигийг улам сонирхолтой болгож байна.

Одоогийн дүн шинжилгээгээр Челси болон Тоттенхэм илүү байна. Гэхдээ бид дөнгөж эхэлж байна. Бас улам ойртож байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button