ЗөвлөгөөЭрүүл мэнд

Чухал: Хүйтний улирал бидний бие махбодид ямар нөлөө үзүүлдэг вэ ?

Хүйтэн уур амьсгал бидэнд ханиад,томуу халдвар авах эрсдэл үүсгэдэг бөгөөд үүнээс гадна бидний биеэнд хэд хэдэн гайхалтай байдлаар нөлөөлдөг байна. Өөрөөр бол өвлийн улиралд бид бүхний бие махбод хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг олж мэдэх явдал юм. Эдгээр нь бид бүгдийн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулахгүй ч мэдээд авахад маш хэрэгтэй зүйлс юм.

1. Таны хэл ердийнхөөс илүү их ажилладаг.
Учир нь хүйтэн уур амьсгал таны уруулыг байнга хатаадаг тул та уруулаа чийгшүүлэхийн тулд байнга долоож байдаг байна. Энэ нь тийм ноцтой зүйл биш ч энэ зуршил нь таны уруулыг цочирдуулж болзошгүй юм. Учир нь шүлс маш хурдан ууршиж уруулыг улам илүү хуурай болгодог байна.
2. Таны шүд өвдөх магадлалтай.
Хэрэв та мэдрэмтгий шүдтэй бол гадаа хэт хүйтэнд хурц, хатгах өвдөлт өгөх боломжтой юм. Хүйтэн агаар нь шүдний гүн дэх мэдрэлд хүрч, таныг шүдийг гэмтээх аюултай байдаг байна. Иймд шүдний эмч нар өвөл гадуур явахдаа аль болох хамраараа амьсгалж, ороолт ороож амны хөндийгөө үргэлж дулаацуулж, шүдээ хүйтэн температураас хамгаалахыг зөвлөдөг.
3. Таны цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх магадлалтай.
Хүйтэн цаг агаар нь таны биеэн цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэг стрессийн даавар ялгаруулахад тусалдаг. Дасгал хөдөлгөөн сахарын хэмжээг бууруулдаг тул эмч нар өвлийн улиралд гэртээ фитнессээр хичээллэж, чихрийн түвшинг тогтмол хянаж байхыг зөвлөдөг.
4. Та жингээ хасах боломжтой.
Олон хүмүүс өвлийн улирал аль болох гэртээ байж жингээ нэмэгдүүлдэг. Үнэндээ хүйтний үед илчлэгийг шатаах нь бие махбодид илүү хялбар байдаг байна. Учир нь бидний бие хүйтэн агаарт дасан зохицох үед бид дулаан ялгаруулж, нэмэлт энерги шатаадаг юм.Өөрөөр бол бид чичирч байхдаа дулаан гаргахын тулд илүү их калори зарцуулдаг байна.
5. Та илүү их үрчлээтэх магадлалтай.
Учир нь хүйтний улиралд таны арьс маш ихээр гэмтдэг байна. Энэ нь хүйтэн үед агаарт чийгшил буурдаг тул таны арьс хуурайшиж эхэлдэгтээ холбоотой юм.
6. Таны хараа муудаж болзошгүй.
Таны нүд зуныхаас илүүтэй өвлийн улиралд илүү их эрсдэлд ордог. Учир нь цас нь дээр туссан нарны хурц туяа бидний нүдийг цочроож гэмтээх магадлал их байдаг байна. Мөн өвлийн улиралд хуурай агаар,салхи нь бидний маш мэдрэмтгий нүдийг байнгын хуурайшуулж байдаг. Тиймээс эмч нар өвлийн цагт гадаа байхдаа хиймэл нулимс дусааж байхыг зөвлөдөг.
7. Хуурайших магадлал маш их
Өвлийн улиралд бид халууцах нь бага тул цангах нь ховор байдаг байна. Тиймээс бид хангалттай хэмжээний шингэн уудаггүй. Гэхдээ цангааг бага мэдрэх нь таны бие бага ус шаарддаг гэсэн үг биш бөгөөд өдөр бүр та шаардлагатай хэмжээгээр шингэн зүйл уух нь чухал юм шүү.

Эх сурвалж: Brightside.me

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button