Сонин хачинСонин хачин

Сонирхолтой: Та орон орны мөнгөн тэмдэгтүүдийн нэрний утгыг мэдэхүү ?

Та мөнгөн тэмдэгтүүдийн нэрний утгын талаар мэдэх үү?
Улс орнуудын мөнгөн тэмдэгтүүдийн нэрний утга учир ихэвчлэн тухайн улс орны түүх,соёлтой холбоотой байдаг байна.
Доллар
Доллар нь “joachimisthal” гэсэн үг бөгөөд Иоакимын хөндий гэсэн утгатай үг юм. Энэ нь мөнгө ихээр олборлодог газар байжээ. Харин joachims-thaler нь тэр газраас гаргасан мөнгөн зоосны нэр бөгөөд яваандаа thaler болж тэгээд удалгүй доллар хэмээн нэрлэх болжээ .АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Сингапур гэх зэрэг улсууд мөнгөн тэмдэгтээ доллар хэмээн нэрлэдэг.

Юань, Иен , Вон
Хятад, Япон, БНСУ-ын мөнгөн дэвсгэртийн нэр нь дугуй гэсэн ханз үсэгнээс гаралтай юм. Өөрөөр бол дугуй зоос гэсэн утгатай юм.

Паунд
Их Британий паунд нь Латин хэлний poundus буюу жин гэсэн үгнээс гаралтай юм.

Песо
Энэ нь Испани үг бөгөөд хүндийн жин гэсэн шууд утгатай. Испани хэлтэй орнуудад Песо нэрийг өргөн хэрэглэдэг.

Төгрөг
Монгол улсын төгрөг нь дүгэриг, дугуй гэсэн нэрний илэрхийлэл билээ.
Лира
Энэ нь латин хэлний Libra буюу фунт гэсэн үг ажээ. Итали болон Туркэд лира хэмээн нэрлэдэг.

Рубль
ОХУ, Беларусьт хэрэглэгддэг уг нэршил нь мөнгөний жинг илэрхийлдэг хэмжүүрийн нэрнээс үүсэлтэй юм.
Марк
Герман улс Марк хэмээх мөнгөн дэвсгэрт Еврог хэрэглэхээс өмнө хэрэглэж байсан бөгөөд энэ нь мөн л хүндийн жингийн хэмжүүрээс гаралтай нэр гэнэ.
Риал
Латин хэлний Regalis буюу royal дээдэс, язгууртан гэсэн үгнээс гаралтай юм. Иран, Оман зэрэг улсуудад мөнгөн тэмдэгтээ Риал хэмээн нэрийддэг.
Ранд
Өмнөд Африкийн ранд нь алтаар баялаг нутгийн нэрнээс үүсэлтэй үг юм.
Рупи
Энэтхэг, Пакистанд рупи, Индонезид рупиа гэдэг нь Санскрит хэлний металл гэсэн утгатай үг ажээ.

Злот
Польшийн злот нь алт гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button