ЗөвлөгөөЭрүүл мэнд

Шар тос байнга хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш

Өглөө шар тос хэрэглэх нь маш сайн гэж ихэнх хүмүүс боддог бололтой. Шар тосны ач тус бол үнэхээр гайхалтай нь үнэн. Гэхдээ хүн бүхний биеийн онцлог өөр өөр байдаг. Хэрэв таны нойр булчирхай өвддөг, цөс өтгөрөлттэй, цөсний чулуутай бол өглөөдөө өлөн дээрээ хэрэглэх нь маш тохиромжгүй.
Мөн хүүхдэд өдөр бүр өгөх нь тохиромжгүй, ханиад томуутай үед нь аарцанд хийж өгөх, хөл гарт нь массажлах зэрэгээр хэрэглэвэл дээр байдаг. Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг хатууралтай нэг эгчээс ярилцлага авч байхад өглөөдөө өлөн дээрээ турах зорилгоор хар кофетой уудаг байсан байна лээ, уугаад 20 иод хоноод л ужиг өвчин нь хөдөлсөн байсан. Аливаа зүйлийн тунг битгий хэтрүүлэх маш аюултай байдаг.

Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг юм билээ. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшируулдаг буюу нэгэнт уурссан бар номхордоггүй гэж сэрэмжилдэг.
Нойр булчирхай яг тэр барыг сэрээхтэй адилхан бөгөөд нэгэнт хурц үрэвсээд ирвэл дарагдаж эмчлэгдэх гэдэг зүйл нь амаргүй байдаг шүү. Харин аргалаад байвал чимээгүйхэн өвчинөө сэдрээхгүй яваад л байдаг эрхтэн бол нойр булчирхай юм.

Мөн хүүхэддээ сайн гээд сүүлний өөх бялбайтал нь хөхүүлдэгээс болоод үнэндээ хүүхдүүд ходоод муутай болох суурь эхлэж байгаа санагдаад байдаг юм. Та өөрөө ходоод өвддөг бол өдөр бүр сүүлний өөх том томоор нь идээд үзээрэй бас л өөх тос ш дээ ялгаагүй. 6 сартай хүүхдийн ходоодны шүлтлэг орчин бий болоогүй байхад махтай бантанд оруулдагаа бас бодох хэрэгтэй. 8 сартайгаас нь хүүхдэд ходоодны хэвийн орчин бий болдог байна.

Бүүр хасаж болохгүй хэтрүүлж болохгүй хэрэглээ бол өөх тос байдаг. Судлаад үзээрэй дээр үед хүйтэнд олон цагаар малдаа явахдаа үмх шар тос цайнд хийж уучаад явдаг байсан бөгөөд 5 цулын буюу дотор хийг дарах зорилгоор хэрэглэдэг байсан байгаа. Ядаж 7 хоногт 3 өдөр юм уу хэрэглэж байвал зүгээр. Аливаа юмыг хэтрүүлэн хэрэглэх нь маш аюултай.

Элэг ходоод, цөс, нойр булчирхайн өвчлөл ихтэй орон шүү дээ аливаа зүйлд бас бодолтой хандаж байгаарай.
-Gansukh Erdenechimeg

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button