Хөлбөмбөг

Премьер лигийн топ багуудын ухралт

Премьер лигийн топ багуудын ухралт

Улиралын нягт шахуу хуваарь ямар ч багт төгс тактик боловсруулах хугацааг өгөхгүй байгаа нь нууц биш гэдгийг Английн лиг дэх шилдэг дасгалжуулагчид хэлж хэлсээр байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Премьер лигийн топ 6 багууд бүгд ялалт байгуулж чадаагүй. Тэдний нийт үзүүлэлтийг харвал ердөө хоёр гоол оруулж, боломжит оноонуудаас 4 оноо авчээ. Мөн үүн дээр тэдний хаалгаа оносон цохилт нь дундажаар нийтдээ 4 байв. Лигийн 12-р тойрог Английн топуудын хувьд ер бусын үзэгдэл байсан бөгөөд лиг 3/1тээ орж улирлын үлдсэн хугацаанд иймэрхүү зүйлс цаашид байн байн ажиглагдах болно хэмээн шинжээчид үзж байна. Хүснэгтийн эхний найман байрлалд топ 6-ын 2 баг байхгүйгээс гадна тэд нийлээд 70 тоглолт хийснээс 114 оноо авсан нь өнгөрсөн улирлын энэ үеийнхээс 15 оноогоор бага байгаа ажээ. Харин өчигдөр 13-р тойрог эхлэж Челси хожигдож, Манчестер Сити Вест Бромвичтэй талбай дээрээ тэнцэв. Одоогоор лигийн тэргүүнд байрлаж буй Ливерпүүл болон Тоттенхэм багууд нийт тоглолтуудынхаа хагасд нь хожиж эхний дөрвөн байрыг дүүргэж байна. Мэдээж баг бүрт янз бүрийн бэрхшээл тохиолдох үеүүд байдаг. Гэвч энэ бүхэн Ковид-19 ийн цар тахлаас нөлөөнөөс үүдэж байгаа нь илт бөгөөд багуудад ядаргаа, бэртэл гэмтэл, бүрэлдэхүүний тогтворгүй байдал зэрэг нь урьд өмнө хэзээ ч болж байгаагүйгээр их байгаа билээ. Мэдээж хамгийн их хохирол амсаж байгаа нь том багууд юм. Хөлбөмбөгийн чанар чансаа дээшээ чиглэх тусам улам нарийн төвөгтэй байдал үүсч эхэлж байна. Магадгүй том багууд зүгээр л тоглогчдыг сэлгэж солиод өрсөлдөгчөө хожиж дээрэлхэх арга замыг олох ёстой байж болох юм. Гэхдээ ийм ан цавыг топууд амархан даваад гарахгүй жишээг Сити болон Ливерпүүлээс харж болно. Тэдний бүрэлдэхүүн хүчирхэг хэдий ч хэзээ ч тийм байдалыг төгс бий болгож чадахгүй гэдгийг харуулж байна. Арсеналын хувьд одоо хүртэл энэ байдалд дасан зохицож чадаагүй баг гэж нэрлэгдэнэ. Топуудын тактикын систем илүү нарийвчлагдах шаардлагатай болж дундаж багууд тактикийн хувьд илүү аналог болж хойш сууж,хүссэн цагтаа урагшаа шахалт хийж чаддаг болсон юм. Цар тахлын нөлөө дундаж багуудын тактикт бараг нөлөө үзүүлэхгүй.

Энэ улирлын шахуу хуваарь том багуудыг 2 янзаар хохироож байна хэмээв. Үүнд:

1. Тактик дээрээ төвлөрч нарийн ажиллаж чадахгүйд хүргэв. Хамгийн энгийн жишээ нь Артетагийн Арсенал. Артета улирлын төгсгөлд Арсеналд очиж Сититэй ажилласан хэвшлийг суулгаж өндөр бүтэцийг бий болгож улирлыг дуусгасан. Харин энэ удаа хурдтай явагдах тоглолтоос тоглолтын хоорондох байдал нь Артетаг хүссэнээ Арсеналд өгч чадахгүйд хүргэв. Бүрэн бус тактикийн хариуд эмх замбараагүй байдал Арсеналд үүссэн хэмээн үзэв. Энэхүү хохирлыг бусад багууд ч эхнээсээ мэдэрч эхэллээ. Ситигийн Этихад дах идэвхгүй тоглолтыг үүнтэй холбоотой гэжээ. Ливерпүүл ч олон шилдэгүүдээ бэртэл гэмтэлд алдав. Үлдсэн багуудаасаа илүү сайн байхыг тэднээс шаардах нь ойлгомжтой. Энэ л асуудлыг ноцтой болгож оноо алдаж эхлэхэд хүргэж байна. Том багууд ядралттай тоглолтоос тоглолтонд оролцож бүх төлөвлөлт нь алдагдаж эхэлж, хүч чадлаа нөөж хэмнэх арга зүйг зориудаар хийсээр байна.
2. Бусад багуудын тоглолт илүү цэгцтэй болж бөмбөг шахалт болон дамжуулалтын сонголтууд өргөжөв. Дундаж багуудын хагас хамгаалалтын шугамыг даван гарах нь тэдэнд тулгарах нэгэн бэрхшээл болж хувирсан. Яг ийм хэв маяг довтолгоо зонхилсон багуудад буюу Ливерпүүл, Сити болон Челси гэсэн багуудад хүндээр тусч байна. Тэд хойш сууж тоглох нь бүр эрсдэлтэй бөгөөд тоглолтын системд ч нөлөөлөх аюултай юм. Харин Юнайтед болон Тоттенхэмийн хувьд энэ зүйлд үл хамааралтай байгаа. Жозе Моуриньо-н хэв маяг буй дундын шугамаа хамгаалалт нь дээр тулгуурлан барьж, дараа нь сөрөг довтолгоо явуулах нь энэ цаг үед маш үр дүнтэй байна. Оле Гуннар Сульшерийн Юнайтед тогтворгүй тоглолтууд олонтой. Энэ нь яг барьж авсан тактик болон тогтсон төлөвлөгөөгүй бөгөөд авьяаслаг тоглогчид дээр суурилж тоглолтын удирдах гэх мэт зүйлс нь нөлөө үзүүлж байгаа гэхдээ байнга биш гэсэн дүгнэлт тэдний хувьд хийгдэв.

Мөн баг болгонд өөрсдийн гол суурь шалтгаан болон хүчин зүйлүүд дутагдах зүйлс байсаар байгаа.
-Ливерпүүлийн хувьд бэртэл гэмтэлийн олон асуудлууд
-Сити-д Давид Силва болон Фернандиньо-н орон зай
-Челсигийн шинэ тоглогчидын лиг дэх дасан зохицол
-Арсеналын хувьд хөшигний ард маш олон асуудлууд бий.
Гэсэн хэдий ч хэт шахуу хуваарь, тоглолтын темп зэрэг нь Премьер лигийн жижиг багуудаас илүүтэй том багуудад илүү их хор хөнөөл учруулж байгаа нь нууц биш юм. Удахгүй болох Boxing Day-н үеэр энэ бүхэн улам тодрох болно. Лестер сити, Саутгемптон, Вест Хэм клубуудад хүснэгтийн оргилд ойрхон байна. Эвертон болон Астон Вилла клубууд дээш ахисаар байна. Энэ бүхэн нь энэ улиралын Премьер лигийг түүхэн дэх хамгийн эгзэгтэй улирал байж болохуйц гэдгийг харуулж буй юм.

 

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button