Монгол

ХӨСҮТ: БЗД-ийн эмнэлэгийн голомтыг голомтод нь хязгаарлана.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр нийт хийгдсэн коронавирусын шинжилгээний хариуг танилцууллаа. Үүнд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн халдвар авсан хүний тоо 18-р нэмэгдсэн тухай мэдээллээ. Ингэснээр нийтдээ тус эмнэлэгт нийт 20 хүн халдвар авсан нь батлагдлаа. Харин бусад голомтуудад халдварын тоо нэмэгдэж бүртгэгдээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн эмч, ажилчид, өвчтөнүүд гээд нийт 379 хүнийг тусгаарлаад байна. Харин халдвар авсан нь батлагдсан иргэдийн хавьтал болох 645 хүнийг олж тогтоосон бөгөөд 266 хүнийг тусгаарлалтанд авч ажиглаж байна. Ямартай ч ХӨСҮТ-ын зүгээс БЗД-ийн эмнэлэгийн голомтыг голомтод нь хязгаарлах арга хэмжээг авна гэж үзжээ. Мөн сайн мэдээ нь өнөөдөр 89 хүн эдгэрч эмнэлгээс дараагийн шатын сувилалд шилжжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button