Хөлбөмбөг

Л.Месси Роналдод бус ПСЖ-ын хоёрт саналаа өгсөн нь

Барселона клубын супер од Л.Месси ФИФА-н The Best тоглогчын санал хураалтанд өөрийн мөнхийн өрсөлдөгч болох К.Роналдод саналаа өгөлгүй ПСЖ клубын хоёр тамирчинд саналаа илгээжээ. Тэрбээр К.Роналдо болон Р.Левандовски-н хамтаар эхний 3 байрыг эзлэж байсан. Харин санал хураалтын үр дүнд Байерн Мюнхен багийн довтлогч Р.Левандовкси шагналын эзэн болжээ. Мессигийн саналаа өгсөн 3 дахь тоглогч нь Лева байсан юм. Түүний 2019-20 оны улирал тун гайхалтай байсан бөгөөд энэхүү шагналын эзэн тэр болсонд хүн бүхэн сэтгэл хангалуун байна.
Хөлбөмбөгийн олон улсын удирдах байгууллага эцсийн санал хураалтыг олон нийтэд нээлттэй болгож хэн нь хэнд саналаа өгсөнийг мэдэх боломжийг олгожээ.
К.Роналдо Левандовски, Месси болон К.Мбаппе гэж саналаа өгсөн байна.
Харин Мессигийн хувьд хуучин анд Неймар мөн К.Мбаппе, Левандовски гэсэн саналыг өгчээ.
Энэ нь түүнийг ирэх улирал ПСЖ рүү явах шуумд улам хүчтэй холбогдуулж мөн олон фанатуудын бухимдлыг төрүүлжээ.
Мөн Неймар Месси-ийн энэ сарын эхээр ESPN-д өгсөн яриандаа:
“Миний хамгийн их хүсч байгаа зүйл бол түүнтэй дахин хамт тоглох юм. Тэр миний үүргийг орлох болно. Энэ нь ч надад асуудал болохгүй. Тиймээс ирэх улирал бид үүнийг боломжтой бол хийх нь зөв.”
Одоогоор түүний ирээдүй шийдэгдээгүй хэвээр байна. 33 настай залуугийн Камп Ноу дахь амьдрал улирлын төгсгөлд шийдэгдэх биз ээ.

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button