Хөлбөмбөг

Уэйн Рүүнигийн хүү Кай Юнайтедын эгнээнд нэгджээ.

Уэйн Рүүнигийн хүү Кай Рүүни Манчестер Юнайтедтай тохиролцож эцгийнхээ замаар хөлбөмбөгчин болох чухал нэгэн алхамаа хийжээ. Рүүни Олд Траффордод 13 жил тоглохдоо клубын домог хэмээн өргөмжлөгдөж чадсан нэгэн билээ. Тэрээр Улаан чөтгөрүүдийн төлөө 500 гаруй тоглолт хийж, 253 гоол оруулсан. Энэ дүн түүнийг клубын бүх цаг үеийн мэргэн бууч болгосон. Юнайтедын хамтаар 16 цом хүртсэн бөгөөд үүний дотор 5 удаагийн Премьер лигийн цом болон Аваргуудын лигийн 1 цом багтсан.Ийм агуу тамирчны хүү болох Кай эцгийнхээ мөрийг дагаж анхны алхмуудаа хийж эхэлсэн юм. Тэрээр одоо 11 настай Уэйн-ны ууган хүү бөгөөд залуучуудын багтай ийнхүү мэргэжлийн гэрээ үзэглэжээ. Дерби Каунтигийн тоглогч-дасгалжуулагч Уэйн Рүүни доорх зурагт ийм тайлбар бичжээ.
“Бахархалтай өдөр. Кай маань Манчестер Юнайтедтай гэрээ байгууллаа. Хичээгээрэй хүү минь” гэж бичин олон нийтийн сүлжээнд байрлуулжээ.

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button