Хөлбөмбөг

Ливерпүүл Salah-ыг зарах талаар

Ливерпүүл Salah-ыг зарах талаар төлөвлөж байна уу?

Mohamed Aboutrika нутаг нэгт тамирчныгаа Энфилд дах амьдралдаа тав тухгүй, сэтгэл дундуур байгаа бөгөөд ирээдүйнхээ талаар бодож эхэлсэн тул Ливерпүүл түүнийг зарах талаар дотооддоо хэлэлцэж байгаа хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн Salah-ыг саяхан Аваргуудын лигт Мидтьюлланд-тай хийсэн тоглолтонд ахлагчаар сонгогдоогүйдээ маш ихээр бухимдсан гэж хэлжээ.
“Би түүн рүү Ливерпүүл дэх амьдрал хэр байгаа талаар залгаж асуутал тэрээр маш ихээр бухимдсан байсан. Гэхдээ энэ нь түүний талбай дээрх тоглолтонд хэзээ ч нөлөө үзүүлэхгүй.” гэж beIN SPORTS-д ярилцлага өгчээ.
“Тэр тэнд сэтгэл хангалуун бус байгааг би мэднэ.Тэр яагаад аз жаргалгүй байгаа шалтгаанаа надад хэлсэн, гэхдээ энэ бол нууц, би энэ тухай олон нийтэд ярьж чадахгүй. Salah-г уурлуулсан нэг шалтгаан нь бол түүнийг Мидтьюлланд-д ахлагчаар сонгоогүйд байсан. Үүнд тэр маш ихээр сэтгэл дундуур байсан.” хэмээн үргэлжлүүлэн хэлжээ.

Тухайн үеийн тоглолтонд багийн ахлагчаар Trent Alexander-Arnold багийн ахлагчаар тоглосон юм. Мөн Salah-г Кристал Палас-ын эсрэг гараанд гаргалгүй сэлгээнээс оруулсан шалтгааныг Улаануудын ахлах дасгалжуулагч Klopp хэлэхдээ улирлын ачаалалтай үеүүдтэй холбон тайлбар хийжээ. Гэсэн хэдий ч тоглолтын тооны харьцаа маш зөрүүтэй байсан.

Aboutrika түүнийг хэзээ нэгэн цагт Испанийн аварга багууд руу шилжих болно гэж найдаж байгаа бөгөөд Ливерпүүл их хэмжээний мөнгөний саналыг сонсох болно гэдэгт итгэж байна.

“Хэрэв тэр Ливерпүүл дэх ижил түвшиний тоглолтоо Реал Мадрид эсвэл Барселона-гийн тоглогч болоод гаргасан бол Ballon d’Or авах байсан. Тэр тэнд очих нь хэвийн л үзэгдэл байх болно. Минийхээр бол Ливерпүүл түүнийг эдийн засгийн үүднээс зарах талаар бодож байгаа. Salah-ын шийдвэрт би ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ, бид бол найзууд, мөн ах дүүс тэр өөртөө хамгийн тохиромжтой шийдвэрээ гаргаж чадах ухаантай нэгэн.” 

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button