Хөлбөмбөг

Д.Коста болон Г.Жезус нарын нууц зурагнууд БИБЛИ дотроос олджээ.

Испани болон Бразил довтлогч нарын нэг нууцлаг бүсгүйтэй цээж нүцгэн авхуулсан зураг өнгөрсөн долоо хоногт олдож олныг гайхшруулжээ. Энэхүү зурагнууд нь Лондон хотын Мэрлебон дахь буяны дэлгүүрт хоёр цүнх хандивласан эмэгтэйгийн нэг цүнх нь дотор байсан Библи дотроос гарч ирсэн нь олны сонирхлыг хамгийн ихээр татаад байгаа аж.
Эх сурвалж хэлэхдээ: “Зурагнуудыг анх хараад л шууд тэдний төрх танигдсан. Хоёулаа нэг ижил бүсгүйтэй зургаа авхуулсан байсан бөгөөд хоёулаа цээж нүцгэн инээчихсэн аз жаргалтай байна. Зурагнуудыг өөр өөр цаг үед авсан бололтой юм. Манай буяны дэлгүүр үргэлж л хуучин хувцас хэрэгсэл болон эвлүүлдэг тоглоом авдаг тул энэ явдал надад гайхширалыг төрүүлсэн.”

Лондон хотын Мэрлебон дахь буяны дэлгүүр

Энэхүү зурагтай цүнхнүүдыг үл таних бүсгүй 5 дугаар сард дэлгүүрт хандивлаж байжээ. Харин дэлгүүр өнгөрсөн долоо хоногоос эхлэн хандивласан зүйлсээ ангилж эхэлжээ.
Зурагнуудыг хэзээ авсан нь тодорхойгүй байна. Габриэл Жезус 2017 онд Ситид нэгдсэн бөгөөд энэ оны эхээр загвар өмсөгч Фернанда Кейрозоос салжээ. Харин Костагийн хувьд 2014 оноос хойш 3 жил Челсигийн төлөө тоглосон бөгөөд одоо Атлетико Мадрид клубт тоглож яваа. Тэрээр хоёр охинтойгоо цуг байдаг.

 

Эх сурвалж:  Mirror.co.uk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button