Хөлбөмбөг

Челси клубын харьяалал дахь мартагдаж буй 11 тоглогч

Английн Челси клубын 32 тоглогч энэ улирал зээлээр тоглож байгаа бөгөөд үндсэн багтаа багтдаггүй, мөн өөр баг руу шилжиж чадахгүй байгаа олон шилдэгүүд тэдний нөөцөнд бий.
Хамгийн түрүүнд Р.Лофтус-Чик, Этан Ампаду, Мичи Батшуайи нар таны санаанд буух байх. Эднээс өөр ч залуус бий гэдгийг санаарай.
1. Чарли Мусонда
Одоо 24 настай Бельги хагас хамгаалагч 2012 оноос хойш Челсид хүчин зүтгэж байгаа бөгөөд бүх тэмцээнд нийтдээ 7 тоглолт хийжээ. Гэхдээ тэрээр нэгэн цагт өндөр үнэлгээтэй тоглогч байсан бөгөөд 2018 оноос хойш гарч ирээгүй юм. Өнгөрсөн улирал Витесс клубт түүнийг зээлсэн юм. Энэ бүхэнд түүний өвдөгний бэртэл гэмтэл маш ихээр холбоотой бөгөөд тэрээр 15 сарын турш хөлбөмбөгөөс гадуур байжээ. Одоо тэрээр бэлтгэлдээ эргэн орсон ч Стэмфорд дэх түүний ирээдүй бүрхэг хэвээр байна.


2. Виктор Мозес
Контегийн удирдлага дор дахин төрж дөл мэт явсан жигүүрийн хамгаалагч. Гэвч удалгүй Сарри ирснээр түүнийг хөлдөөж орхисон гэхэд болно. Харин Лампардын хувьд түүний байрлалаас илүүтэй ердийн хамгаалагчдыг илүүд үзсэн. Мозес одоогоор Спартак Москвад тоглож явна.
3. Лукас Пиазон
Бразил жигүүр Пиазон 7 дахь удаагаа зээлээр явсан. 26 настай тэрээр Малага, Витессе, Франкфурт, Ридинг, Фулхэм, Чиево зэрэгт очиж эцэст нь Португалийн Рио авеод очижээ. Тэрээр 2019 онд гэрээгээ сунгасан бөгөөд саяхан хэдхэн сарын өмнө үндсэн клуб дэх ирээдүйгээ алдсан тухайгаа хэлсэн юм.
4. Марко Ван Гинкел
2013 онд Витесс Арнхэмээс 9сая фунтээр ирсэн Нидерланд хагас хамгаалагч Челсид ирсэн даруйдаа өвдөгний хүнд бэртэл авсан юм. Дараа нь тэрээр өөрийгөө харуулах гэж Милан, ПСВ зэрэг багуудад дөрвөн улирал зээлээр тоглосон юм. Гэвч түүнд дахин бэртэл гэмтэл саад хийв. Тэрээр 2018 оны 5 сараас хойш нэг ч тоглолт хийгээгүй явна. Гэвч өнгөрсөн зун Челситэй нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд карьераа сэргээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
5. Кенеди
Бразил тоглогч 2014-15 онд Челсид 6,3сая фунт стерлингээр элссэн бөгөөд тэр улиралдаа бүх тэмцээнд 20 удаа тоглолт хийсэн юм. Гэвч тэрээр удалгүй зээлэгдэж 2016 онд Уотфорд клубт, 2017 оноос хойш Ньюкаслд зээлээр 2 улирал тоглосон юм. Сүүлийн улиралуудад Английг орхиж Хетафе, Гранда зэрэг Ла лигийн багуудад тоглож эхлэв. Гэсэн хэдий ч тэрээр Челсигийн тоглогч хэвээрээ л байна.
6. Левис Бейкер
Лутон клубын залуу од байсан 25 настай Бейкер Челсигийн төлөө ганцхан удаа тоглосон юм. Тэр нь 2013-14 оны улирал байсан бөгөөд дараа улиралд Жозегийн улмаас түүнд тоглох минут битгий хэл секунд ч олдоогүй юм. 7 өөр клуб рүү зээллэгдсэн бөгөөд одоо Туркийн Трабзонспорт тоглож байна.
7. Данило Пантич
Серб хагас хамгаалагчийг Цэнхэрүүд 2015 онд Партизан клубээс элсүүлсэн юм. Түүнийг анх Ювентусын скаутууд ажиглаад байсан хэдий ч Челси түүнийг 1,25 сая фунт стерлингээр өөрсдийн болгож байжээ. Гэвч тэрээр одоо хүртэл тоглолтонд гарч амжаагүй яваа юм. Одоогоор Унгарын Чукарички клубт тоглож байгаа юм.
8. Матт Миазга
Америк тоглогч 2016 онд клубынхээ төлөө анхны тоглолтоо хийсэн бөгөөд түүний эхний тоглолт тун гайхалтай байсан бөгөөд бүгд л түүнийг багтаж байсан юм. Гэвч хоёр дах тоглолтондоо сэлгээнд суусан юм. Нью-Йорк Ред Буллз клубээс 3,5 сая фунт стерлингээр ирсэн 25 настай залуу эр одоо Андерлехтэд зээлээр тоглож яваа.
9. Баба Рахман
Гана жигүүрийн хамгаалагч Рахманыг Челси анх 14сая фунт стерлингээр үнэлэн авч байсан юм. Удалгүй түүнийг Аугсбург рүү зээлсэн нь Рахманы хувьд карьерынх нь бүтэлгүйтэл эхэлсэн гэж хэлэхэд болно. Тэрээр ердөө 23 тоглолт хийсэн бөгөөд дахин Шальке рүү зээллэгдсэн юм. Германд нэг л болж өгөөгүй бөгөөд Реймс, Мальорка клубт ч тогложээ. Тэрээр одоо ч Челсигийн харьяа тоглогч юм.
10. Жамал Блекмен
Нэгэн цагт ирээдүйтэй хэмээн нэрлэгдэж явсан Блекмен одоо 26 нас хүрчээ. Тэрээр Лидс клубт зээлээр тоглож явахдаа өвдөгний хүнд бэртэл авсан юм. Харин одоо тэрээр Ротерхэм Юнайтед клубт тун давгүй тоглолт үзүүлж яваа юм. Түүнд Стэмфорд Бриджэд эргэн ирэх магадлал байгаа болов уу?
11. Изи Броун
Жозе Моуриньо түүнийг 2015 онд Вест Бромвич-н эсрэг тоглолтонд оролцуулж анхны боломжийг өөрт нь олгож байсан юм. Гэвч тэрээр түүний итгэлийг дааж чадаагүй бөгөөд өөрийн дүр төрхийг гаргаж амжаагүй юм.

 

Эх сурвалж:  thesun.co.uk

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button