Монгол

Иргэн М: Шингэн юм ерөөсөө өгөхгүй байна, хүүхдүүд маань даарч байна.

БЗД-ийн Цэргийн госпиталд коронавирус илэрсны улмаас тусгаарлагдсан иргэн М өөрийн сошиал хаягаар дотоод бодит байр байдал болон өөрийн үзэл бодлоо ард түмэнд хуваалцжээ. Тэрээр хэлэхдээ энд гэр бүлийн 5 гишүүний хамт нийт 6-уулаа тусгаарлагдаад байгаа бөгөөд бүгдийнх нь хариу эерэг гарсан гэж хэлжээ. Мөн тэрээр халдварын эх үүсвэр нь аав нь байсан гэдгийг дуулгав. Түүний аав 12 сарын 8нд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 12 сарын 14-нд эмнэлэгээс гарсан байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ эмнэлэгээс гарахад нь коронавирусын шинжилгээ аваагүйн улмаас ар гэрийнхэн бүх хүмүүс халдвар авч тусгаарлагдаад байна гэв. 12 сарын 18-нд аав нь өөрийн дураар очин шинжилгээ өгснөөр коронавирус илэрсэн бөгөөд ар гэрийнхэн хүмүүсээс 19-ны өдөр шинжилгээ авч 20-ны шөнө тусгаарлалтанд авчээ. Тэр шөнөдөө шинжилгээний хариу эерэг гарч үүрйин 04 цагт Цэргийн госпиталд эмчлүүлэхээр хүргэгдсэн байна. Тэрээр энэ яриандаа ирснээсээ хойш нэг ч эмчид үзүүлээгүй, нэг ч үйлчилгээ аваагүй мөн өрөөний байр байдал хэцүүхэн, хүйтэн дээр нь шингэн юм сайн уу гэчихээд уух юм ерөөсөө өгөхгүй байна гэж хэлжээ. Дээр нь нэмж хоол хүнсний байдал муу, ер нь нөхцөл байдал энд маш тааруу байна, хүүхдүүд минь даарч байна энд ингэж байж байснаас гэртээ тусгаарлагдаад байж байсан нь хамаагүй дээр санагдаж байна хэмээн хэлжээ. Тэрээр өөрийн хоёр хүүхэд болон дүүтэйгээ тусгаарлагдсан байгаа бөгөөд аавынхан бие тааруу тул ээж нь сахиураар хамтдаа өөр газар тусгаарлагдсан байгаа гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button