Хөлбөмбөг

Ливерпүүлийн домог эргэн ирэхэд бэлэн үү ?

Английн шигшээ багийн хуучин хагас хамгаалагч, Ливерпүүл клубын домог Стивен Жеррард Иброкст гайхалтай улиралыг өнгөрүүлж байгаа билээ. Түүнийг 2016 онд мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлснаас хойш Ливерпүүл клубт дасгалжуулагчын дүрээр Энфилдэд дахин эргэн ирэхийг хүлээж буй фанатууд бишгүй олон бий. Юрген Клопп Улаануудын хамтаар одоогоор агуу үйлсийг бүтээж байгаа нь энэхүү хүлээлт удаан үргэлжлэх нь дамжиггүй билээ.Гэвч түүний дасгалжуулагчын карьер тун амжилт дүүрэн, мэргэжлийн байгаа бөгөөд түүний хувь заяа хэзээ нэгэн цагт домогт клубтээ эргэн ирэх болно гэдгийг харуулж байна. Одоо түүнд зөвхөн цом хэрэгтэй байгааг хүн бүгд мэднэ. Тэр шифигээ хананд өлгөснөөс хойш хоёр жилийн дараа Рейнжерсийн удирдлагыг авсан бөгөөд Селтик клуб 10 дарааллан түрүүлэхийг зогсоох нь түүний одоогийн том даалгавар болоод байна. Жеррард болон түүний клуб Европт өөрсдийгөө харуулж ,багийн бүрэлдэхүүний чанарыг дээшлүүлж онцгой өрсөлдөгчөө хол хаяаад байна. Түүнд эхэндээ тийм ч амар байсангүй. Харин 2019 оны 12 сарын 29-нд Селтик клубыг талбайд нь 2:1 харьцаатайгаар буулган авч арав гаруй жил тэднийг талбайд нь хожиж чадаагүй гутамшигт уламжлалыг үгүй хийснээр тэд энэ удаа тэс өөр болж байгаагаа бусдад харуулж эхлэв. Хэдий тэр улиралд Селтик хол тасархай тэргүүлэн түрүүлсэн ч Жеррард Шотландын титэмийг булаах дайралтаа зогсоохыг хүсээгүй юм. Тэрээр саяхан
“Хоёр жил хагасын дараа бүх зүйл өөрчлөгдсөн гэдэгт надтай санал нийлж байгаа гэж бодож байна. Баг бүрэлдэхүүн маань сайжирсан. Бид хангалттай туршлагатай болсон, харин одоо илүү дээр газар байна.” хэмээн хэвлэлд хэлжээ.
Тэдний сэргэлт тун гайхалтай байна. Тэд лигийн 21 тоглолтонд ердөө 4 оноо алдаж, 51-н гоолын зөрүү бий болгосон бөгөөд 5 удаа л хаалгандаа гоол алджээ. Европт тэднийг сайн явахгүй гэсэн шүүмжлэгчдийн амыг ч мөн 9 тоглолтоос 7 хожил байгуулж таглаж амжив. Жеррадын энэхүү үр дүнгээ өгч байгаа цуцашгүй байдал нь Юрген Клоппын дараах дасгалжуулагч гэдэгт олон фанатууд итгэлтэй байна. Тэрээр ямар ч тоглогчидтой харьцаж олон янзын өрсөлдөгчидтэй хэрхэн тоглох мөн хүн удирдах сэтгэлзүй, даван туулах тактикийн ур чадвартай гэдгээ харуулж байна. Гэвч түүнд нэг л дутагдал байгаа нь тэр юу ч хожоогүй байгаа билээ. Энэ л асуултын тэмдэг болоод байна. Тэрээр өөрөө ч цомгүй улиралуудад санаа зовоож байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Жеррардын баг Лигийн цомын тэмцээнд Селтикийг хасаж цомын эзэн болох нь тодорхой мэт байсан ч тэд хүснэгтийн доод хэсэгт байрлах Сент Мирренийн талбайд 3:2 харьцаатайгаар хожигдол амссан юм. Гэвч энэ нь нэг талаараа Жеррардын дарамт бүхнийг даван туулах чадварыг дээшлүүлж байна. Тэд өнөөдөр Селтикийг талбайдаа хүлээн авах болно. Энэ улиралд хоёр дах удаагаа тэдний эсрэг ялалт авбал тэд байдлыг гартаа атгах нь мэдээж юм. Тэд хожиж чадвал 19 онооны давуу тал давшгүй даваа болох нь гарцаагүй бөгөөд Жеррардын баг лигт түрүүлэн цом хүртэж тэрээр өөрийн хайртай клубээ хэзээ нэгэн цагт удирдахад бэлэн гэдгээ батлан харуулах билээ.

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button