ЗөвлөгөөЭрүүл мэнд

Халдвар амархан тархах орчны нэг бол цахилгаан шат гэдгийг…

Коронавирусын дэгдэлт дэлхий дахинд одоог хүртэл эрчтэй явагдсаар байгаа билээ. Хэдий зарим орнуудад вакцинжуулалтын аян эхлэж иргэдийн эрхзүйг хамгаалж байгаа ч энэ нь одоогоор тийм ч хүртээмжтэй өргөжин тэлээгүй байгаа билээ. Олон улсын халдвар судлалын томоохон эмч нарын үзэж буйгаар ойрын хугацаанд улс орон бүр вакцинжуулах аянг хийх шаардлагатай байгаа гэдгийг удаа дараа хэлсээр байна. Шинжлэх ухаан болон судалгааны тооцооны үндсэн дээр нотлогдон бий болж хэдий богино хугацаанд хийгдсэн шинэ вакцин гэлээ ч эрдэмтэд болон эмч нар аймшигт халдвараас өөрийгөө хамгаалах нь нэн тэрүүнд тавигдах асуудал гэж үзэж байна. Мөн вирус амархан авч болох орчин мэдээж олон хүмүүс цугларсан газарт байхаас гадна цахилгаан шатыг хэрэглэхгүй байх нь зүйтэй арга хэмээн үзэж байна. Учир нь вирус тээгч цахилгаан шатанд байсан тохиолдолд агаарын замаар тодорхой хэмжээний нян бактер үлдээх бөгөөд хавчигдмал битүү орчинд вирус агаарт амархан тархах нэгэн жишээ болох юм. Тиймээс иргэн бүрийг аль болох цахилгаан шат хэрэглэхгүй байхыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button