Гэр бүлЗөвлөгөө

Жирэмсний NT шинжилгээ өгөх нь тун чухал учир нь

Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн нь жирэмсэн бол доорх зөвлөгөөг сайтар уншаарай.
NT (шилэн хүзүүний арын зай) гэдэг нь ургийн ар хэсэг дэх арьсан дор байрладаг шингэн юм. Ургийн шилэн хүзүүний арын зай нь 2,8ммм хүртэл хэмжээтэй бол хэвийн хэмжээ юм. Хромсомын эмгэг буюу дауны хам шинжийг агуулж байдаг ургийн шилэн хүзүүний арын зай нь дах шингэний хэмжээ ихэсдэг бөгөөд 2,8мм гэх хэмжээ нь өргөссөн байдаг байна. Энэхүү хэмжээг мэдэж авахын тулд та жирэмсний 11-14 долоо хоногтойд ургийн хэт авиан шинжилгээнд хамрагдах ёстой юм. Илүү дэлгэрэнгүй харвал 11 долоо хоногтойгоос 13 долоо хоног 6 өдөр хүртэлх хугацаанд хэт авиан шинжилгээгээр ургийн шилэн хүзүүний арын зайг хэмждэг юм. Ингэж хэмжих нь дауны хам шинж, хромсомын эмгэгүүд болон зүрхний төрөлхийн гажиг эмгэгийг илрүүлэх тун чухал нөлөөтэй юм. Хугацаа маш чухал бөгөөд 14 долоо хоногтойгоос хойш ургийн шилэн хүзүүний арын шингэн арилдаг тул хэмжилт хийх боломжгүй болдог юм. Тиймээс 3 сартайдаа энэхүү шинжилгээнд хамрагдах нь тун чухал. Хэрэв 2,8мм-с өргөн гарсан тохиолдолд дараагийн шатны шинжилгээ буюу хромсомын шинжилгээ хийлгэх хэрэгтэй болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button