Хөлбөмбөг

Моуриньо хамгийн дуртай багаа нэрлээд амжив.

Португаль мэргэжилтэн өнгөрсөн шөнө Марсело Биелсагийн багийг талбайдаа 3:0-р итгэл төгс буулган авч дараагийн тоглолт болох дотоодын цомын тэмцээндээ сэтгэл дүүрэн бэлдэж байна. Харин үүний дараа болох 1 сарын 13-нд Виллачуудтай тоглох тоглолтыг Моуриньо онцлов. Тэрээр Дин Смитийн багтай ширүүн тоглолт болох болно гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Жозе Моуриньо BT Sport-д өгсөн ярилцлагандаа энэ тухай дурьдсан бөгөөд өөрийн Премьер лигийн хуваарийг илүү хялбар байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр
“Биднийг топ 6 багийн нэг гэж нэрийддэг тул амархан учраануудтай таарч байна гэж хэлсэн байсан. Гэвч би үүнтэй санал нийлэхгүй байна. Лийдс тун хэцүү өрсөлдөгч,харин Астон Вилла бол Премьер лиг дэх миний хамгийн дуртай баг. Би тэднийг үзээд суух дуртай, тэд сайн тоглогчидтой, мундаг ч дасгалжуулагчтай баг юм шүү. “ гэв.
Харри Кейн болон Сон Хён Мин нар Лийдсийн эсрэг тус бүр нэг нэг гоол хийж багаа ялалтанд хөтөлсөн юм. Тэдний хослон тоглолт Премьер лигт одоогоор 13 гоол бүтээгээд байна. Энэ талаар Моуриньо нэмж хэлэхдээ
“Мэдээж тэдний ойлголцол тун сайн байгаа. Лийдс шиг багийн эсрэг довтлох чадвараа харуулж чадсан нь маш чухал хэрэг. Тэд тоглолтын турш шилжилтүүдийг тун гайхалтай хийдэг тул хэрэв чи хөдөлгөөнгүй зогсож байвал тэд маш амархан чамайг даваад гарах болно. Тэдний байрлал эзэмшилт болон хөдөлгөөнүүд маш сайн зохицож байна. Лигт маш олон чадварлаг тоглогчид бий. Гэвч энэ улирал Сон болон Харри нар онцгой байгааг хэлэх хэрэгтэй. Харин миний хувьд багийн бусад тоглогчид ч гоол оруулахыг хүсч, өөрсдийгөө илэрхийлж чаддаг болохыг анхаарч байна. “

Эх сурвалж: Goal.com

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button