Монгол

Монголын ард түмэн намайг ХАТАН хэмээн өргөмжлөх цаг

Энэ онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах билээ. Үүнд нэр дэвшигчид эхнээсээ тодроод эхэлж байгаагийн жишээ нь Ц.Оюунгэрэл саяхан албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөхөө илэрхийлсэн юм. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль дуулиан шуугиантай байх бололтой. Л.Өнөрчимэг буюу Өэлүн гэх нэрээр Монголын ард түмэнд танил болсон зураач бүсгүй саяхан өөрийн цахим хаягаар 2021 онд анхны эмэгтэй ерөнхийлөгч төрнө хэмээн хэлсэн. Харин тэрээр энэ удаа нэгэн уриалга гаргасан нь ерөнхийлөгчийн сонгуульд бүү анхаар, битгий тоо, саналаа хэнд ч бүү өг хэмээв. Тэрээр мөн миний улс төрийн онол, суурь ухаан одооны засгийн газар, УИХ, ерөнхий сайд, ерөнхийлөгч нарыг уландаа гишгэх цаг ирсэн. Намайг зүйл бүрээр гутаан доромжилж булшилсан ч монголын ард түмэн намайг түүхэн хатан хэмээн өргөмжлөх цаг ирнэ, хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button