Энтертайнмент

Хамтлагийн гишүүдийн царайг нэгтгэвэл ямар ӨХӨӨРДӨМ дүр төрх гарч ирнэ гээч.

КПОП охидын хамтлагууд дах гишүүдийн дүр төрхийг нэгтгэсэн зурагнууд солонгосын олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Нетизенчүүдэд энэхүү зурагнууд маш ихээр таалагдсан бөгөөд хамтлаг бүрт өөрсдийн гэсэн онцлог байгааг илэрхийлсээр байна.
Та хамтлагийн нэрийг уншихаасаа өмнө цоо шинэ хөөрхөн дүр төрхийг харж ямар хамтлаг байж болохыг таагаад үзээрэй.
TWICE
Тиймээ энэ бол бидний сайн мэдэх TWICE хамтлаг. Хамгийн түрүүнд Tzuyu-н дүр төрх танд харагдсан байх тийм үү. Тэрээр гол дүр төрхийг бий болгосон байгааг та харж байна. Энэхүү зураг нь хамтлагийн гишүүдийг нэгтгэж, хөөрхөн, ичимхий хэдий ч тачаангуй дүр төрхийг бий болгосон байна.
IZ*ONE
Нетизенүүдийн сэтгэгдэлээс харахад IZ ONE хамтлагийн гол дүр төрхийг хамтлагийн гишүүд болох Wonyoung болон Sakura нар бүрдүүлжээ.
BLACKPINK
Үүнийг хар даа. Үнэхээр үзэсгэлэнтэй биш гэж үү? Энэ зураг үнэхээр гайхалтай дүр төрхийг бий болгож чаджээ. Тэдний нэгдэл хэний ч сэтгэлийг хайлуулж чадах гайхалтай сэтгэл хөдлөм дүрийг бий болгосон байгааг та харж байна.
Red Velvet
SM энтертайнментийн охидууд таны урамыг хугалаагүй гэдэгт итгэлтэй байна. Үүнд нетизенүүд нэгэн дуугаар сэтгэл хангалуун байна. Тэдний гол дүр төрх тодорхойгүй, учир нь тэд төгс төгөлдөр дүрийг бий болгожээ. Нойрмоглож буй нүд, уруул, хөмсөг, нүүрний хэлбэр зэргээрээ биднийг гайхшруулж буй Red Velvet-г бид бүхэн харж байна.
LOVELYZ
Хамтлагийн дүр төрх цэвэр ариун байдал, гэмгүй байдлын илэрхийлэл мэт л байна. Гишүүдийн ичимхий нүдний цаана та тэмцэгч эмэгтэйн нүдийг харж болно. Тэдний гол дүр төрх энгийн нүдээр харахад хэтэрхий чамин юм.
MAMAMOO
Хүчирхэг, чадварлаг, мөн хорон санаатан мэт л… МАМАМОО эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх хатан хаан мэт гайхалтай дүр төрхийг бүтээжээ.
MOMOLAND
Яг л хамтлагийн дүр төрх шиг өхөөрдөм, халуухан төрхийг бид бүхэн харж байна. Үнэхээр өхөөрдөм…
ITZY
Тэдний гол дүр төрх Yuna-тай жоохон төстэй боловч бас эргэлзээ ихтэй байна. Тэдний дүр төрхийн илэрхийлэл нь шударга мөн зоригтой мэт байна.
OH MY GIRL
Yoona-н төрхтэй тун ижилхэн харагдаж байгааг харж байгаа байх. Гэвч хамтлагийн гишүүдийн үзэсгэлэнт дүрүүдийг ч мөн харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button