Хөлбөмбөг

К.Роналдогийн “уйланхай-жаал” хэмээх хочийг түүний ээж тайлбарлав.

Португалийн шигшээгийн ахлагч, Ювентусын довтлогч өнөөгийн дэлхийн супер од болох К.Роналдог багад нь “уйланхай жаал” хэмээн хочилдог байжээ. Түүний ээж Долорес Авейро түүний баг насны талаар зарим зүйлийг ярихдаа ийн хэлжээ.
“Тэр сургуулиасаа гүйж орж ирээд л цүнхээ шидчихээд гараад гүйчихдэг хүүхэд байсан. Би түүнд гэрийн даалгавараа хий гэж хэлэхэд тэрээр гэрийн даалгавар өгөөгүй хэмээн хариулдаг байж билээ. Тэгээд л гарч явчихаад өдөржин гүйж, хариаж тоглочихоод шөнө л нэг юм орж ирдэг байлаа. Би түүнийг хөлбөмбөг тоглох үедээ түүний дамжуулалтыг найзууд нь гоол болгож чадаагүй бол шууд л уйлчихдаг хүүхэд байсныг тод санаж байна. Тиймээс л хүүг минь хүмүүс уйланхай жаал хэмээн дууддаг байсан байх. Мөн түүнийг бяцхан зөгий ч гэж нэрлэдэг байсан учир нь хэн ч түүнийг барьж чаддагүй байсан юм.”
К.Роналдогийн бас нэг бага насны талаарх баримт гэвэл тэрээр 14 настай байхдаа өөрийг нь үл хүндэтгэсэн хэмээн үзсэн багш руугаа сандал шидэж сургуулиасаа хөөгдөж байжээ. Энэ явдал түүнийг спортын хүн болгох шийдвэр гарахад маш том нөлөө болсон гэж үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button