ЗөвлөгөөЭрүүл мэнд

Сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ больчихвол таны биед юу тохиолдох вэ?

Сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ больчихвол таны биед юу тохиолдох вэ?

Сүү, сүүн бүтээгдэхүүн болох сүү цагаан идээ зэрэг нь хүний биед өгөх гол ашиг тус нь яс болон шүдний бат бөх байдлыг хадгалах болон биеийн масс, жинг тогтвортой барихад ихээхэн ихээхэн нөлөөлдөг байна. Эдгээр нь бага насны хүүдүүдэд маш хэрэгтэй амин дэм, эрдэс бодис юм. Харин насанд хүрсэн хүмүүс тэр болгон цагаан идээ болон сүү сүүн бүтэгдэхүүн ихээр хэрэглээд байдаггүй. Ихэнх хүмүүс нь тэжээлээ өөр төрлийн бусад хоол хүнснээс авчихдаг байна. Гэвч мэдээж тодорхой хэмжээний хэрэглээ байдаг нь мэдээж юм. Харин хүний бие махбод сүү, сүүн бүтээгдэхүүнийг огт хэрэглэхээ больчихвол яг юу тохиолддог болохыг та мэдэх үү? Хариултыг доороос уншаарай.

1. Толгойн өвдөлт намдана.

Химийн гаралтай сүүн бүтээгдэхүүнүүд нь үнэндээ мигрень ихээр үүсгэдэг. Тиймээс та ямар нэгэн стресст ороогүй, кофе ихээр угаагүй мөн ямар нэгэн толгой өвдөх шалтгаан байхгүй үед толгой өвдөөд байвал сүүн бүтээгдэхүүн хариулт нь байж болох юм. Мигренийг бууруулахын тулд та хэрэглээгээ зогсоож болно.

2. Таны сэтгэл хөдлөл илүү тогтвортой болно.

Сүү, цагаан идээний найрлагад хоорондоо зөрчилдөх маш олон даавар байдаг. Эдгээр дааварууд холилдоход сэтгэл санааны өөрчлөлтөнд хүргэдэг. Тиймээс хэрэв сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлавал эдгээр нэмэлт гормонуудад өртөхгүй бөгөөд сэтгэл хөдлөлийн хувьд илүү тогтвортой болох юм.

3. Гэдэс дүүрэхгүй

Насанд хүрэгчдийн 65% нь лактозыг шингээх чадвар муутай байдаг. Энэ нь тэдний хувьд цагаан идээ , сүү хэрэглэх нь гэдэс дүүрэх, хий үүсэх, суулгах шалтгаан болдог гэсэн үг юм. Хэрэв та эдний нэг бол мэргэжлийн эмчтэй ярилцаж зөв хоололтын талаар мэргэжлийн зөвлөгөөг аваарай.

4. Таны арьс цэвэр болно.

Өмнө нь хэлсэнчлэн олон ялгаруулдаг дааваруудын нэг нь батга үүсэх магадлалыг өдөөдөг байна. Тиймээс хэрэв танд батганы асуудал байдаг бол хоолны шинэ дэглэм, мөн шинэ цэс сонгох хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.

5. Та зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодисуудыг алдах магадлалтай.

Мэдээж цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүнд ашигтай бодис ихээр агуулагддаг. Жишээ нь кальци, уураг, D ба B12 витаминаар баялаг юм. Хэдийгээр эдгээр шим тэжээл нь хүүхэд, өсвөр насныханд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг боловч танд ч эдгээр шим тэжээлүүд чухал хэрэгтэй юм. Хэрэв танд эдгээр шим бодисууд үгүй бол та амархан өвдөх болно. Хэрэв та ор мөр сүүн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байхаар шийдсэн бол сүүн бүтээгдэхүүний бодисуудаар баялаг сардин загас, хул загас, ургамлын гаралтай сүүн бүтээгдэхүүнүүдээр орлуулж үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button