Монгол

МУ-н Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа. Дэлхий нийтээр цар тахлын аюулд нэрвэгдэж байгаа энэ үед мөн Монгол улсын хувьд ковидын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосны улмаас айл өрхүүдийн амьжиргааны чадамж муудаж, орлого олох нь хэцүү болж, зарим аж ахуй нэгж байгууллага, үйлдвэр зэргүүд эдийн засгийн хямралын улмаас дампуурах эрсдэлд орж, улс орон даяар санхүүгийн асуудалтай болсон хэцүү нөхцөл байдал тулгараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өрх бүрт нэг сая төгрөг гэх санхүүгийн дэмжлэг өгөх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг бүрэн боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button