Монгол

Над руу огт танихгүй хүмүүс чи баян юм чинь надад байр аваад өг…

Маш хурданаар шинэчлэгдэн өөрчлөгдөх энэ амьдралд ядарсан ч өөрийгөө хөгжүүлж мэргэжилтэн, зөв хүн, сайн ээж, сайн хань байх гэж хичээж явна. Өөрөө ядарсан ч өвдөж зовсон ч бусад хүмүүст төвөг болохгүйг хичээдэг.Би өөрөө 4,5 ажил зэрэг хийн, заримдаа амс хийх ч завгүй гүйсээр бага багаар амьдрал минь дээшилж урагшилж байна.
Би бэлэнчлэл гэх зүйлд маш дургүй. Над руу огт танихгүй хүмүүс чи баян юм чинь надад байр аваад өг надад гэр хороололд гал түлж амьдрах хэцүү байна, надад машин аваад өг би хүүхдүүдээ сургуулиас нь зөөмөөр байна, өвөл хэцүү байна, намайг Австрали руу явуулаад өг, миний дансанд мөнгө байхгүй байна, амьдрал хэцүү байна цалин хүрэхгүй байна тэдэн сая төгрөг өгчих, чи тэрэнд тусалчихаад надад тусалсангүй муу я гэх мэт мсж-үүд ирдэг.
Ам нээснийх уушиг нээе. Би Хүмүүнлэгийн ажлуудад гар бие оролцон, санхүүгийн багахан дэмжлэг өгдөг ч хэнд ч бэлэн зүйл, мөнгө май гээд өгдөггүй, хэзээ ч өгөхчгүй. Миний дэмжлэг өгдөг төслүүд бүгд дан ганц нэг хүнд биш олон нийтэд өгөөжтэй байдаг учир нь энэ нь маш олон хүний ирээдүйд өөрчлөлт авчирахад тусалдаг тул би хандив өгдөг.
Өөрийн хийж буй хүмүүнлэгийн ажилдаа хандив гуйхдаа ч би аливааг үнэгүй авдаггүй. Хүүхдүүдийн ирээдүйд тусалж байгаа ч тухайн хандив өгч буй хүмүүст талархалаа илэрхийлэн хийж буй ажлыг нь бага ч болтугай дэмжихийг чин сэтгэлээсээ эрмэлздэг. Өгч байж авдаг.
Бусдаас гуйлгачилж бүү амьдар. Өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрөө хичээж, өөрөө амьдарлаа, карьер аа бий болго. Хэн ч таны болон миний өмнө хүлээсэн үүрэг, албадсан хариуцлага байхгүй. Таны амьдрал таны л гарт байдаг.
Бусдаас аргачлалыг нь мөн арга замыг нь асуудаг хүнд хамгийн дуртай. Бэлэнчлэлд “Үгүй” гэж хэлцгээе. Өөрсдөө хичээцгээе. Амьдралдаа хариуцлагатай “эзэн” нь байцгаая.

-Oogii Flower

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button