Монгол

Эх барих эмчийн буруутай үйлдлээс болоод хүүгийн минь…

Саяхан монгол улсад хүний эрхийн асуудлаар маш том дуулиан шуугиан болж олон түмэн энэ асуудлын талаар болон шийдэл гарцийг эрэлхийлж жагсаал цуглаан хийж УОК болон эрүүл мэндийн салбарынханд санал гомдолоо олноор илэрхийлсэн билээ. Үүний нэгэн жишээг Дорноговь аймгийн иргэн өөрийн сошиал хаягаар илэрхийлсэн байна. Тодруулбал уг иргэнийг өнгөрсөн оны 9 сарын 9-нд Дорноговь аймагийн нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх үед эх барих эмчийн буруутай үйлдлээс болж хүүгийнх нь баруун хөлний дунд чөмгийг хугалсан харамсалтай хэрэг болжээ. Уг хэргийн дараа тухайн эх барих эмч бүхий л асуудлыг өөрөө хариуцна гэсэн бөгөөд удалгүй тухайн эх холбоо барьж яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатайгаа хэлтэл би хариуцна гэж хэлээгүй явдаг газраараа яв хэмээн хэлжээ. Тухайн эх ийм хүнлэг сэтгэлгүй хүмүүс эмч хийгээд явж байгаа гэхээр айдас хүрч байна. Надаас өөр ээж битгий ийм зовлон амсаасай гэж шантарангуй байдалтай бичсэн байгааг та доорх зургаас үзээрэй. Одоогийн эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлага гэж юм байна уу ? Тангараг өргөсөн эмч хүн ийм ёс зүй нь алдаа гаргасаар байх уу ? Хариуцлага гээчийг хэн үүрэх болж байна ? Тухайн эх энэ бүхнийг үнэн бодит болохыг хүүгийнхээ зургийн хамт хавсаргасан байна.

Хүнээхайрла….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button